Дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2018-07-11 19:59 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах гэж байна.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллажээ.

Тоглолтод

  • ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин,
  • МУГЖ Ө.Уянга,
  • СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно.

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна.

Үндэсний их баяр наадмын хаалт болгож долоодугаар сарын 12-ны 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 849 санал өгсөн байна.

Дээшээ