Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 570 гаруй алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч баяр наадмын өдрүүдэд тав хоногийн турш өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс Хүй долоон худагт 180 орчим замын цагдаагийн алба хаагч байрлан ажиллаж байгаа юм.
Энэ жил морь дагадаг машиныг цөөлж, 2-3 телевиз, даамал, хүн болон мал эмнэлэг гээд арваас бага машин байхаар зохицуулсан. Цагдаагийн алба хаагчид гараанаас бариа хүртэл өртөөчлөн ажиллаж байгаа тул дундуур нь дайрах, дагах боломжгүй болжээ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд ялангуяа Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэхээр иргэд олноор ирдэгтэй холбоотойгоор замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зам тээврийн осол гарах нь ихэсдэг байна. Тиймээс зогсоолын байрлал болон, явах чиглэлийн талаар самбаруудыг байршуулжээ. Иймд иргэд замын цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.
Соёолонгийн уралдаан үзэхээр иргэд олноор ирдэгтэй холбоотойгоор замын хөдөлгөөний дүрэм зөрчих, зам тээврийн осол гарах нь ихэсдэг.
Замын цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат баярын өдрүүдэд гардаг хэрэг зөрчлийн талаар,
-2017 оны баяр наадмаар 230 гаруй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, 14 нь зам тээврийн осолд холбогдож, 70 гаруй хүн гэмтэж, хоёр хүн амь насаа алдсан байна.
Энэ нь жолоочийн сахилга бат, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаатай холбоотой. Соёолонгийн уралдааны үеэр үдээс өмнө Хүй долоо худаг чиглэлд нэг чигийн, орой Улаанбаатар хот чиглэлд нэг чигийн хөдөлгөөний урсгалтай болгодог. Энэ үеэр жолооч нар хурд хэтрүүлж, урсгал сөрж, хүүхдээ буруу тээвэрлэхээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог.
Жолооч нар хайртай дотнын хүмүүсээ тээвэрлэж явна, тэдний амь нас миний гарт байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж байх ёстой гэдгийг ойлгомоор байна. Замын цагдаа нарын шаардлага таны, таны хайртай хүмүүсийн амь насыг аврахын төлөө гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Бид хэдий өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш ажиллаж байгаа хэдий ч иргэдийн ухамсар, хандлага дутагдаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтраад осол, гэмтлийг бууруулах, боломжтой бол тэглэхийн төлөө ажиллахыг хүсэж байна” гэлээ.
Баяр наадмын өдрүүдэд замын нөхцөл байдлын талаар 1-1.20 цагийн давтамжтай Авто радио 98.5-аар шууд явуулын станцаар мэдээлж байна.