Төв цэнгэлдэх хүрээлэн Монгол дээлээрээ гоёсон нийслэлчүүд болон гадаадын жуулчдын хөлд битүү дарагджээ.
Энэ жил наадмын нээлтийг үзэх хүсэлтэй 12,000 жуулчин бүртгүүлснээс нийслэлийн аялал жуулчлалын газраар дамжуулан 2952 ширхэг суудлыг гаргаж өгсөн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 500 суудлаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Боломжтой бол наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчдад суудал гаргаж өгвөл манай аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг ч манай улсад авчирна. Монгол улс жуулчдыг татах бодлогыг баримталж байгаа ч нөхцлийг нь бүрдүүлж чадахгүй байсаар олон жил өнгөрч байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн 15,000 хүний суудалтай. Техник технологийн дэвшил хурдтай хөгжиж буй энэ эрин үед орчин үеийн гэрэл, тусгай эффэкт, дэлгэцтэй, олон суудалтай шинэ цэнгэлдэх барих шаардлага яахын аргагүй үгүйлэгдэж байна. Монголчууд өөрсдөө ч наадмын нээлтийн тасалбарыг олон цаг оочирлож, хоёр ширхэгийг л авч байлаа. Харин зарим тасалбарыг шагийн худалдаачид авснаар үнэ нь дийлдэхээ больсон юм.
Жил ирэх тусам Төв цэнгэлдэхийн талбай жижгэрч, нэг үеийг бодвол зохион байгуулалт сайжирч байгаа ч хангалтгүй хэвээр.
Нийслэлийн цагдаагийн газраас жуулчдад зориулж “Guide for tourist” гэсэн пудволкоор жигдэрсэн зааварлагчид Төв Цэнгэлдэхийн хаалга болгон дээр зогсож шаардлагатай мэдээллийг өгч байлаа. Гэсэн ч наадмын нээлт дууссаны дараа хөл хөдөлгөөн нэмэгдэж, энд тэндгүй хуушуур идэхээр явж, нөгөө зааварлагчид хаа сайгүй таран алга болжээ.
Уг нь цэнгэлдэхийг тойруулаад жуулчдад мэдээлэл өгөх тусгай хэсэг гарган, сандал ширээ байрлуулж, хүссэн үедээ очоод мэдээлэл авдаг байвал зүгээр санагдана. Харин мэдээлэл авах хэсгийн байршил заасан самбарыг хаа сайгүй тавьбал илүү хялбар болох мэт.
Хэдийгээр Төв цэнгэлдэхийн зохион байгуулалт бага багаар сайжирч байгаа ч бие засах газрын уртаас урт дараалал, худалдааны цэгүүдийн зах шиг замбараагүй байдал, энд тэндгүй чихцэлдэн зөрөх хүмүүс, хуушуураа хүлээн бухимдах наадамчид хаа сайгүй харагдана. Наадмын нээлтийн үйл ажиллагаа дууссаны дараа хоолны асруудын ачаалал нэмэгдэж, 1-2 цаг оочирлож байлаа.
Төв цэнгэлдэхд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллаж байв. Үүний зэрэгцээ хонжворт сугалаа, шивээс наах үйлчилгээ, монгол бичгээр хүссэн үгийг бичиж өгдөг цэгүүд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Хуушуур 1000, 1 литр айраг 5000 төгрөгийн үнэтэй байна.
Гадаадын жуулчид их байсан тул монгол агуулгатай зураг, үндэсний хувцас, бэлэг дурсгалын худалдааг явуулж байсан нь нүдээ олсон санагдав.
120 мянгатын автобусны буудлаас эхлэн Төв цэнгэлдэх хүртэл замд худалдаачид нарны малгай, шүхэр, хүүхдийн тоглоом, хувцас, шампунь зэрэг бүх л барааг худалдаалж байсан нь зах уу гэмээр сэтгэгдэл төрүүлсэн юм.
Харин сурын харвааны ард хүүхдүүдэд зориулсан тоглоомуудыг нэгтгэснээр хүүхдүүд нэг газарт тоглон, наадах боломжийг олгожээ.
Төв цэнгэлдэхийн гадна наадамлаж буй иргэдэд зориулан том дэлгэц байрлуулсан. Үүгээр наадмын нээлтийг үзэж буй иргэд их байв. Гэсэн ч Цэнгэлдэх хүрээлэнг тойроод наадамчин олонд зориулсан амралтын сандал байхгүй тул хүмүүс амрах газраа олж ядан, Цэнгэлдэхийг тойрсоор гэрийн зүг явж байв.
Дүүргүүдийн ТҮК-ийн ажилтнууд хуваарилалтад орж, эргэн тойрны хогийг цаг тутам цэвэрлэж байсан юм. Тэд өмнөх жилтэй харьцуулахад хүмүүс хогоо хаях нь багасаж, хогийн саванд хийж байгаад баярлаж байгаа талаар хэллээ.
Түүнчлэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цэвэрхэн наадацгаая хэмээх уриаг бусдад түгээх зорилгоор оюутан залуучууд “Хандлагаа өөрчилье. Цэвэрхэн наадацгаая” гэсэн самбарыг барьж явж байлаа. Энэ жил хогийн савыг 10 метр тутамд байрлуулж, “шил лааз” “хуванцар, гялгар уут” “цаас” хэмээн ангилсан байсан нь авууштай. Гэхдээ тус ангиллын дагуу хогоо хаяж байгаа иргэд цөөхөн харагдана.