Жуулчид зуны саруудад манай улсад хамгийн ихээр ирдэг. Наадам бол Монголын түүх, соёлыг жуулчдад таниулах алтан үе билээ.
Энэ жил наадмын нээлтийг үзэх хүсэлтэй 12,000 жуулчин бүртгүүлснээс нийслэлийн аялал жуулчлалын газраар дамжуулан 2952 ширхэг суудлыг гаргаж өгсөн юм.
Наадмын нээлтийн үйл ажиллагаа жуулчдад ихэд таалагджээ. Тэд найрсагаар инээмсэглэн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
АНУ-ын Чикагоос ирсэн Шерал, Кайти нар наадмын нээлтийн дараа инээмсэглэн явж байхад ярилцсан юм. Тэд Пагма, Дугар гэх монгол нэртэй болсон гэнэ. Шерал наадмын нээлт ер бусын гайхамшигтай сонирхолтой, өнгөлөг байлаа. Зохион байгуулж, толилуулсан үзүүлбэр миний төсөөлж байснаас 10 дахин илүү гайхалтай байсан. Бүжиг, хөгжим, морьны үзүүлбэр, дуулалт гээд бүх зүйл таалагдсан гэсэн юм. Харин Кайтигийн сэтгэлийг бүүвэйн дуу хөдөлгөсөн бөгөөд морьны үзүүлбэр, бүжиг, монгол үндэсний хувцас маш сайхан санагдсан гэнэ.
Австрали улсаас Монголыг зорин долоон хоног аялахаар иржээ. Наадмын нээлт гайхалтай, өнгөлөг, гэрэл гэгээтэй байлаа. Тэд Австралид байхдаа Сиднейгийн олимпийг үзсэнтэй адил мэдрэмжийг авсан гэнэ.
Монголын түүхийг өөр өөр дүр зургаар харуулсан нь маш их таалагдсан. Нээлтийн тоглолт үзээд түүхэндээ монголчууд олон сорилтыг давж, одоо улам их хөгжиж байгааг харсан.
АНУ-аас гэр бүл найзуудын хамт аялахаар ирсэн байна. Монгол улсын соёл, түүхийн талаар илүү их мэдлэгтэй болсон гэнэ. Хөтөч нь нээлтийн тоглолтын талаар тайлбарлаж өгсөн байна. Удахгүй хөдөө тал нутгаар явахаар төлөвлөж байгаа аж.
Итали улсаас амралтаараа иржээ. Наадмын нээлт гайхалтай байлаа. Өнгөний хослол, хүмүүс, үндэсний бүжиг, хөгжим гээд бүх зүйл таалагдсан.
Монголын соёлыг харуулсан тоглолт байлаа. Үндэсний хувцас, хүүхдүүд, морь бүгд гайхалтай байлаа. Хүүхдээ тэврэн бүүвэйлж буй хэсэг, морьтой үзүүлбэр, 12 жилийг харуулж буй байдал хамгийн ихээр таалагдсан.