Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-07-12 09:21 GMT+8

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус,  Орхон Сэлэнгийн сав газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1226 санал өгсөн байна.

Дээшээ