АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, эхнэр Меланьягийн хамт Лондонд анх удаа төрийн тэргүүний хувиар айлчиллаа. Тэд АНУ-ын элчин сайдын яам руу нисдэг тэргээр хүргүүлэн, байрлажээ. Ойролцоогоор 30 сая фунтыг тэдний аюулгүй байдалд зарцуулсан байна.
Трамп баасан гарагт Их Британийн хатан хаанд бараалхаж, ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзаад байна.
92 настай Их Британийн хатан хаан Уиндсор цайзад АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, түүний эхнэр Меланьяг хүлээн авч уулзан, ярилцсан юм. Хатан хаан өмнө нь АНУ-ын 11 ерөнхийлөгчтэй уулзаж байжээ. Харин Трампын хувьд Их Британи дахь айлчлалын хамгийн их тэсэн ядан хүлээсэн мөч нь хатан хаантай уулзах байсан гэнэ.
Трамп Бленхеймский ордонд ирэхэд Тереза Мэй болон Уэльс, Ирланд, Шотландын хамгаалагч нар баярт жагсаалаар угтан авчээ. Доналд Трамп, Тереза Мэй нар ерөнхий сайдын өргөө болох “Чекүэрс”-д хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд АНУ-Их Британийн худалдааны бодлогын тал дээр хоюул эерэг бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Трампын айлчлал товлогдсоны дараа мянга мянган хүн Трампын бодлогын эсрэг Лондонгийн төвд цуглаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Зарим нь айлчлалын эсрэг нэгдэн жагсаал зохион байгуулж байсан бол энэхүү айлчлал Их Британид сайн нөлөөтэй гэж үзэж байгаа иргэд ч байлаа.
6 метрийн өндөртэй ууртай хүүхдийн дүрээр Трампыг илэрхийлсэн агаарын бөмбөлгийг хатан хаантай уулзахаас өмнө засгийн газрын ордны талбайд хөөргөжээ. Тус бөмбөлгийг хөөргөх зөвшөөрөл авахын тулд 10,000 гаруй хүн гарын үсэг зурсан байна.