Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас үзэхэд хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр хувьтай улсаар Балба тодорлоо.
Үйлдвэрлэлийн бус эдийн засагтай ихэнх орнуудын хувьд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий даяар хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүд ач холбогдолтой оролцоог бий болгож, чухал ажиллах хүчин болдог байна.
Непалд эмэгтэйчүүдийн 83 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг аж. Эрчүүд удаан хугацааны мөргөлдөөн, өсч буй ядуурлаас болж өөр улсад ажил, хөдөлмөр эрхлэхээр явдаг гэж шинжээчид үзжээ.
Эдийн засаг нь хөдөө аж ахуйн салбарт суурилдаг улсуудын нэг Пакистан бөгөөд хоёрдугаарт жагсжээ. Бутанд эмэгтэйчүүдийн 65 хувь нь тус салбарт ажилладаг бөгөөд ихэнх нь бага цалин авдаг байна.
Харин Лаосын хувьд нийт хүн амын 73 хувь нь хөдөө амьдардаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн 63 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна.
Монгол улсын эмэгтэйчүүдийн 28 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг тул 12-т оров. Дараа нь Камбож, Хятад улс дарааллан жагсав.
Малайз, Өмнөд Солонгос, Япон улсуудын тус салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн хувь харьцангуй бага байна. Харин Бруней, Сингапур улсууд хөдөө аж ахуйд суурилсан эдийн засаггүй тул энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байдаггүй аж.
Эх сурвалж: asianews.network