Буцах
2018.07.16 Өнөөдөр болсон онцлох ТАВАН үйл явдал
2018-07-16
0
0
2018-07-16
- Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Дэлхийн хүйсийн тэгш бус байдал”-ын жагсаалтад Монгол улс 53-р байрт орсон бөгөөд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор 107-р байрт жагссан нь хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг. “HeForShe” хөдөлгөөний Монгол дахь санаачлагч, Улсын их хурлын гишүүн А.Ундраатай энэ сэдвээр ярилцлаа.
- Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсны гурав нь хүүхэд байжээ.
- Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх замын зарим хэсэг энэ сарын 14-нд үерийн усанд автжээ. Иймд жижиг оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 14, 15-нд түр хугацаагаар буюу 4-5 цаг хязгаарласан байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийм зохицуулалт хийсэн, харин том оврын, нүүрс тээврийн машинууд хэвийн зорчиж байна гэж “Гашуун сухайт авто зам” компаниас мэдээллээ.
- Хөлбөмбөгийн их баяр наадам буюу ДАШТ бүтэн нэг сарын турш ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, Франц 2018 оны Хөл бөмбөгийн ДЭЛХИЙН АВАРГА болж, Хорватын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
- Тайландад хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд болон дасгалжуулагчийг үерт агуйгаас аврах ажиллагааны үеэр Тайландын тэнгисийн цэргийн шумбагч амиа алдсан юм. Долдугаар сарын 6-ны өдөр Саман Гунан хүчилтөрөгчийн савыг хөвгүүдийн хоргодох байр руу зөөж яваад буцах замдаа хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд бямба гарагт уг үйл явдлыг хөвгүүд болон дасгалжуулагчид мэдэгджээ. Энэхүү мэдээг сонссоны дараа хөвгүүд бүгд уйлж, Саманы зурган дээр зурвас бичиж, түүний зурганд бөхийн нэг минут орчим чимээгүй болж уй гашуугаа илэрхийлсэн байна.