Форбс сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой оддын жагсаалтыг боксчин Флойд Мэйвэдер тэргүүллээ.
Жагсаалтыг оддын өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 1-нээс 2018 оны зургаадугаар сарын 1-ний хооронд олсон орлогыг нь тооцон гаргасан аж.
1. Мэргэжлийн боксын тамирчин Флойд Мэйвэдер
Флойд Мэйвэдер жагсаалтыг 2015 онд тэргүүлж байсан билээ. Тэрээр нийт 285 сая ам. долларын орлого олсны 275 сая ам. долларыг өнгөрсөн жилийн наймдугаар сард холимог тулааны аварга Конор МакГрегортой хийсэн тулаанаас олжээ.
2. Жүжигчин Жорж Клүүни
Жүжигчин Жорж Клүүни жагсаалтын 2-т 239 сая ам. долларын орлоготойгоор бичигджээ.
Тэрээр жүжигчид дундаасаа хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна. 57 настай Жорж Клүүнигийн орлого ийнхүү нэмэгдсэн нь 2013 онд хоёр найзтайгаа хамтран байгуулсан Casamigos tequilla компаниа Их Британийн архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч Diageo компанид 1 тэрбум ам. доллараар худалдах гэрээ хийсэнтэй холбоотой аж.
3. Кайли Женнер
Кардашианы гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер 166.5 сая ам. долларын орлоготойгоор 3т бичигджээ.
2017 оны жагсаалтад 59-д бичигдэж байсан Кайли өөрийн гэсэн гоо сайхны компанитай болсон билээ.
Гэр бүлийн реалити шоу мөн нийгмийн сүлжээ дэх 110 сая дагагч нь түүний ашиг орлого нэмэгдэхэд том тус хүргэсэн нь тодорхой.
Форбс сэтгүүлд бичсэнээр 20 настай Кайли эгч Ким Кардашианаасаа гурав дахин их буюу 900 сая ам. долларын хөрөнгөтэй болсон ба өөрийн хүчээр тэрбумтан болсон дэлхийн хамгийн залуу хүн болоход тун ойрхон байгаа гэнэ.
4. Шүүгч Жүди
Реалити шоуны Жүди Шейндлин 147 сая ам. долларын орлоготойгоор 4т бичигджээ. Түүний шоуг өдөрт 10 орчим сая хүн тогтмол үздэг ба шоуныхаа эрхийг 100 сая ам. доллараар худалдсанаар энэ жилийн жагсаалтад дээгүүрт бичигдэх шалтгаан болов.
5. Жүжигчин Дуэйн Жонсон
Жүжигчин Дуэйн Жонсон өнгөрсөн 1 жилийн хугацаанд 124 сая ам. долларын орлого олжээ. 46 настай Дуэйн Жонсон орлогынхоо ихэнх хувийг кинонд тоглон олсон аж.
Жагсаалтын эхний 10т хоёр хамтлаг багтсаны 6д Ирландын U2 хамтлаг 118 сая ам. долларын орлоготойгоор, харин 7д Английн Coldplay хамтлаг бичигджээ. Тус хамтлагийн "A Head Full Of Dreams" аялан тоглолт хамтлагтаа 115.5 сая ам. долларын ашиг авчиржээ.
Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Лионель Месси 111 сая ам. долларын орлоготойгоор жагсаалтын 8д бичигджээ. Тэрээр 2017 оны арваннэгдүгээр сард Барселона клубтэй гэрээгээ сунгаснаар жилд 80 гаруй сая ам. долларын цалин урамшуулал авах ба үүн дээр Adidas компанитай хийсэн насан туршийн гэрээ, Gatorade, Pepsi, Ooredoo, Huawei, Hawkers зэрэг коммпаниудтай хийсэн гэрээ зэргийг дурдахгүй байж болохгүй. Түүнчлэн 2020 онд Хятадын Нанжинд Messi Experience Park хүрээлэн нээгдэхээр бүтээн байгуулалт явагдаж байгаа гэнэ.
Жагсаалтын 9д дуучин Эд Шийран 110 сая ам. долларын орлоготойгоор бичигдсэн нь түүнийг дэлхийн хамгийн өндөр орлоготой соло уран бүтээлч болгож байгаа аж. 27 настай дуучин залуугийн “÷” цомог өнгөрсөн жил хамгийн ихээр борлуулагдсан ба түүний Shape Of You дуу Spotify хөгжим стриминг цахим хуудасны шилдэг дуу болсон юм.
Дэлхийн хамгийн өндөр орлоготой оддын 10т Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Криштиано Роналду 108 сая ам. долларын орлоготойгоор бичигджээ.
Алтан бөмбөгний эзнээр 5 дахь удаагаа тодорсон Роналду Испанийн "Реал Мадрид" клубт 9 жил тоглосон ба энэ сарын эхээр Италийн "Ювентус" клубтэй 117 сая ам. долларын гэрээ хийгээд байна. Түүний Nike компанитай хийсэн насан туршийн гэрээ 1 тэрбум орчим ам. доллараар хэмжигдэж байгаа билээ.
Энэ жилийн хамгийн өндөр орлого олсон оддын дийлэнх нь нийгмийн сүлжээн дэх байр сууриа ихээр ашигласан нь ажиглагдаж байна. Жишээ нь Кайли Женнер, Дуэйн Жонсон нар нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай одуудын нэг юм. Форбсын жагсаалтад дээрх хоёр од дээгүүрт бичигдсэнд гайхах зүйлгүй аж.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сард KKW гоо сайхны брендээ худалдаанд гаргасан Ким Кардашиан өнгөрсөн жил жагсаалтын 47д бичигдэж байсан бол энэ жил 30-д жагсчээ.
Эх сурвалж: BBC