Электрон хөгжмийн урсгалыг хөгжүүлж буй залуу уран бүтээлч Лууяатай ярилцлаа.
Хөгжмөө сайн тоглож сурахын тулд өдөр шөнөгүй л давтах хэрэгтэй болно. Шууны булчин хөндүүрлэх, хурууны үзүүрт цус хурч байсан
-Сүүлийн үеийн сонин сайхан, хийж буй уран бүтээлээсээ хуваалцвал?
-“Ээжийн дайсан 2” киноны хөгжим дээр ажиллалаа. Дуучин Ука, Lil Thug E, миний бие хамтарсан “Хайртай гэж хэлээч” нэртэй дуу цацагдаад гурван сар орчим болж байна. Дараа нь 1993 онд зохиосон “Харанга” хамтлагийн “Замд гаръя”дууг 25 жилийн дараа Лхагваа ах, Big Gee-тэй хамтран шинэчлэн гаргасан. Хөгжмийг нь орчин үеийн хэв маягтай, хип хоп хөгжимтэй уусгаж гаргасан шинэ дуу болсон. Одоогийн байдлаар Big Gee-ийн долоо дахь цомог дээр ажиллаж байна.
-Электрон хөгжмийг хэзээнээс сонирхох болсон бэ. Багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?
-Анх зурагтаар электрон хөгжим хараад маш их сонирхол татсан. Тэгээд электрон хөгжим хэрхэн бүтдэг талаар судалж эхэлсэн л дээ. Багадаа хүүхдийн тоглодог жижигхэн товчлууртай төгөлдөр хууран дээр сонсголоороо нэг ая оруулж байлаа. Тэр цагаас хойш том хөгжим тогломоор санагдаад ахаасаа гуйж байгаад хятад хөгжим авахуулсан. Дараа нь арай илүү дуугаралттай, сонирхогч болон мэргэжлийн түвшний яг дунд нь тухайн үедээ дунд гарын гэж нэрлэдэг байсан YAMAHA DSX цахилгаан хөгжим авснаас хойш электрон, транс хөгжмийг илүү сонирхох болсон.
Хөгжмөө тоглож байгаад санаандгүй байдлаар EJAY гэдэг хэмнэл өрдөг сонирхогчийн тоглоом тоглож үзсэн. Энэ тоглоом дээр анх дуу яаж бүтдэг тухай суурь ойлголтыг авч, мэргэжлийн програмуудыг нь сонирхож, 2010 оноос мэргэжлийн дуу хийдэг програм сурч эхлэн, үүнээс хойш тасралтгүй ажиллаж байна.
Цацаагүй олон дуу бий. Заримдаа өмнө хийж байсан дуунуудаа сонсохоор ийм дуу хийж байсан гэдэгтээ итгэдэггүй.
-Гэр бүлийнхэн чинь их дэмждэг байсан бололтой?
-Манай аав эмч, ээж багш мэргэжилтэй. Манай удамд хөгжим тоглодог хүн байхгүй. Намайг бага байхаас л хөгжим тоглоход дуртай, хөгжим авч өгч, их дэмждэг байсан. Гэхдээ энэ салбарт амьдралаа зориулж явна гэхэд хэцүү гэж хэлж байсан.
Би биотехнологийн чиглэлээр Тайваньд сургууль төгссөн. Одоо бол өөр ажил хийдэг. Харин ажлын бус цагаар, амралтын өдрүүдээр хөгжим дээрээ суудаг. Одоо ч гэсэн гэр бүл маань намайг дэмжсээр байна.
-Өөрийнхөө хөгжмүүдийг танилцуулахгүй юу?
-Би энгийн хөгжмүүд ашигладаг. Эдгээр нь MIDI controller, Ableton deer Vst буюу програм дээр суурилсан, програмаа удирддаг удирдлага хөгжмүүд гэж хэлж болно.
Сонирхолтой байх үүднээс Drumpad гээд хип хоп хөгжим, хэмнэл хийдэг даралтат хөгжим ашигладаг. Мөн ROLI SEABOARD BLOCK хөгжим ашигладаг. Энгийн хөгжмөөс ялгарах ялгаа нь илүү 5D мэдэрч, акустик хөгжимтэй илүү төстэй авиа гаргадаг. Эдгээр хөгжим нь компьютер дээр суурилдаг. Хурдан, чанартай хөгжим хийхийн тулд сайн компьютертэй байх хэрэгтэй.
-Электрон хөгжмийн гол онцлог юу байдаг вэ?
-Дуугаралт нь мэдээж электроник, компьютер ашиглаж хийдэг хөгжим. Амьд хөгжим бол бөмбөр, гитар гээд бүгд тусдаа байдаг. Харин электрон хөгжим тэр бүгдийг компьютераар хийчихдэг. Аль аль нь өөрсдийн онцлогтой, илүү гэсэн юм байхгүй. Тухайлбал, амьд хөгжмийн гаргаж чадахгүй дуугаралтыг электрон хөгжим гаргаж чадна. Электрон хөгжмийн гаргаж чадахгүй дуугаралтыг амьд хөгжим гаргадаг. Би аль алиныг нь сонсох дуртай.
Хөгжим байхгүй бол амьдарч чадахгүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ маш том орон зай, үүрэг гүйцэтгэдэг
-Эдгээр хөгжмийг тоглоход хуруу их үүрэгтэй юм. Хуруунд хэр их ачаалал ирдэг вэ?
-Хөгжмөө сайн тоглож сурахын тулд өдөр шөнөгүй л давтах хэрэгтэй болно. Шууны булчин хөндүүрлэх, хурууны үзүүрт цус хурч байсан.
Инээдтэй нэг явдал бий. Жилийн өмнөх XMF фестивальд оролцож, дуунаас гадна хөгжмүүдийн бит хийж байсан. Тухайн үедээ сэтгэл хөөрөлд автсан уу яасан их хүчтэй тоглоод л байсан юм. Тоглолтын дараа хуруу бага зэрэг хөндүүрлээд байсан. Маргааш нь цус хураад, хөхөрчихсөн байсан.
-Электрон хөгжим сурахад ямар чадварууд шаардлагатай бол?
-Хамгийн гол нь сайн сонсголтой байх хэрэгтэй. Толгойдоо дууныхаа хэмжээ, хэмнэлийг мэдрэх хэрэгтэй. Заавал хурдан тоглох шаардлагагүй л дээ. Янз бүрээр тоглож болно. Яг тийм, ийм гэсэн юм байхгүй, тухайн хөгжимдөө зохицож болохоор эвлэгхэн тоглох нь чухал.
Миний нэг давуу тал багаасаа сайн сонсголтой байсан. Хэмнэлийг яаж мэдэрдгийг хэлж мэдэхгүй юм. Би бол сонсоод л хийдэг, мэргэжлийн үгээр юу гэдгийг сайн мэдэхгүй байна.
-Ямар төрлийн дуу сонсдог вэ?
-Төрөл хамаарахгүй, аль болох олон төрлийн дуу сонсохыг хичээдэг. Дуу зохиоход олон урсгалын дуу сонсох шаардлагатайг сүүлд ойлгосон. Анхандаа транс хөгжим маш их сонсдог байсан. Одоо бол электрон, underground, хит болж байгаа гэх мэт дуунууд сонсоно. Сүүлийн үед сонсож байгаа дуунууд гэвэл