Монгол банкнаас энэ оны эхний хагас жилийн байдлаарх инфляцийн тайланг бэлтгэн гаргажээ.
ҮСХ-ноос мэдээлснээр энэ оны тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 6.1 хувь байна. Энэ нь 2018 оны эхэн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт.
Харин дөрөвдүгээр сараас хойш өссөн нь хатуу түлш, суудлын автомашин, хүнсний ногоо, согтууруулах ундаа, тамхи, шатахууны үнэ, цаг агаар, татварын өөрчлөлтийн нөлөө аж.
Мөн ханшаас хамаарал өндөртэй импортын барааны үнийн инфляцид үзүүлэх нөлөө агшиж байна гэж Төв банк дүгнэжээ.
Тус тайланд Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасныг онцолжээ. Энэ нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөд үргэлжлэн дэмжлэг үзүүлж, макро эдийн засаг, санхүүгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилттой нийцсэн байна.
Монгол банк иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг тогтоосон юм. 2019 оны эхнээс иргэд орлогынхоо 70 хүртэл хувийг л зээлийн хүү, үндсэн төлбөрт төлөх боллоо. Одоо энэ үзүүлэлт улсын хэмжээнд 74 хувь байгаа юм.