Спорт хувцас хэрэглэлийн дэлхийн томоохон брэндийн нэг Adidas 2024 он гэхэд зөвхөн дахин боловсруулсан хуванцар ашиглана гэдгээ мэдэгджээ.
Үүнд спортын гутал хувцсанд ашигладаг полиэстер буюу полиэфирийн мяндсаар хийсэн даавуу багтах аж. Полиэфирийн мяндсаар хийсэн даавуу нь амархан хатдаг, хөнгөн, үрчийх нь бага тул спорт хувцас гутал хийхэд тохиромжтой.
Түүнчлэн Adidas компани дахин боловсруулаагүй хуванцрыг ажлын байр, нэрийн дэлгүүр, агуулах зэрэгтээ ашиглахаа зогсоохоо мэдэгдсэн нь жилд 40 тонн хуванцар хог хаягдал болохоос сэргийлэх аж.
Дэлхийн томоохон компаниуд хуванцрын хэрэглээг багасгахаа мэдэгдсээр байгаа билээ. Starbucks компани хуванцар соруул ашиглахгүй гэж мэдэгдсэн бол МакДональдс мөн адил шийдвэрийг Их Британи, Ирланд дахь салбаруудадаа хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Шведийн Ikea компани дэлгүүр, зоогийн газруудадаа нэг удаагийн хуванцар хэрэгсэл хэрэглэхгүй гэдгээ мөн мэдэгдсэн юм.
Adidas 2019 оны хавар/зуны загварын хувцаснуудынхаа 41 хувьд нь дахин боловсруулсан полиэстер материал ашиглахаа мэдэгдсэн байна. Германы Adidas компанийн хуванцар хог хаягдлаар хийсэн Parley пүүз өнгөрсөн жил нэг сая хос борлогдсон бол энэ жил энэ тоо 5 саяд хүрнэ гэж найдаж байгаа аж.
Ирэх 20 жилд хуванцрын хэрэглээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ба 2050 он гэхэд далай тэнгис дэх хуванцар хогны нийт жин далайн бүх загасны жингээс давна гэсэн тооцоо байна.
Хуванцар нь хямд бөгөөд олон төрлөөр ашиглаж болох материал ч байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө аюулын харанга дэлдээд байна. Дэлхий дээрх хуванцар хог хаягдлын 14 хувийг дахин боловсруулдаг. Гэтэл цаасны 58 хувийг, төмөр болон гангийн 90 хувийг дахин боловсруулж ашигладаг байна.
Эх сурвалж: money.cnn.com