Рестораны бизнес хамгийн их дампуурдаг гэлцдэг. Барууны статистикаас үзэхэд эхний жилдээ дөрвөн шинэ ресторан тутмын нэг нь үүдээ барьдаг бол, 10 жилийн дотор 70 хувь нь дампуурдаг аж.
Энэ дүр зураг Улаанбаатар хотод ч маш тодорхой харагдана. Улаанбаатар хотод нийт 491 ресторан, цайны газар байдаг ажээ. Бараг хүн бүр л ресторан, хоолны бизнес эрхлэх тухай ярьж байгаа нь сонсогддог учраас өрсөлдөөн маш ширүүн байж таарна. Түргэн хоолны газраас эхлээд нэг тэрбум төгрөгөөр интерьер хийсэн тансаг ресторан хүртэл бүтэлгүйтэхийг би харж байлаа. Хэдийгээр маш гоё view-тэй боловч, өндөр шилэн барилгуудын оройд байрлах ресторанууд хоосон байвал гайхах зүйлгүй.
Миний харснаар ресторан амжилттай ажиллахад, ихэнх хүмүүсийн боддог шиг тансаг интерьер, view, байршил, өвөрмөц хоол төдийлэн чухал биш юм. Улаанбаатарын хамгийн сайн ресторануудыг харахад харин ч хямдхан тавилгатай, интерьер гойд биш, байршил нь орж гарахад төвөгтэй байдаг. Тэгэхээр өөр л шалтгаан байна...