Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ОХУ-д гадаадын зочид хэдий хэмжээний мөнгө зарцуулсныг Оросын Сбербанк тооцсон байна.
Жишээ нь шведүүд зоогийн газруудад, англичууд зочид буудалд, катарчууд гутал хувцсанд хамгийн их мөнгө зарцуулжээ. Сбербанкийн тооцоогоор гадаад иргэд банкны картаараа нийт 1.5 тэрбум ам.долларын гүйлгээ хийжээ.
Үүнд мөнгөний автомат машинаас авсан мөнгөн дүн ч багтсан байна. Сбербанкаар нийт гүйлгээний 40 хувь нь дамжжээ. Гадаад жуулчид өнгөрсөн жилийн Холбооны цомын төлөөх тэмцээний үеэр үрсэн мөнгөнөөсөө даруй хоёр дахин ихийг ОХУ-д үрсэн талаар Сбербанкнаас мэдээлэв.
Хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Орост 2.9 сая гадны жуулчид ирсэн. Нэг жуулчин дунджаар картаараа 520 ам.долларын гүйлгээ хийсэн байна. Гэхдээ Орост зочилсон жуулчдын дийлэнх цэнгэлдэхэд хөл бөмбөг үзээгүй. Учир нь цэнгэлдэхэд орж тоглолт үзэхэд шаардлагатай Fan ID-г гадаадын 650 мянган л жуулчин авсан аж.
Тиймээс ихэнх жуулчин мөнгөө тоглолтын тасалбарт бус зочид буудал, хоол унд, дурсгалын зүйлсэд үржээ. Гадаад жуулчдын Орост картаараа хийсэн нийт гүйлгээний 36.5 хувь нь 6-р сарын 18-аас 24-ны хооронд буюу хэсгийн тоглолтуудын үеэр хийгдсэн байна.
Шигшээ баг нь цааш амжилт үзүүлэх байх гэж найдсан Герман, Бразил, Испанийн хөгжөөн дэмжигчид мөнгөө илүү жигд үржээ. Баг нь ялалт байгуулсан болон хожигдох үед жуулчид илүү их мөнгө үрж байсныг Сбербанк тогтоосон байна.
Хөгжөөн дэмжигчдийн гол төв болсон Москва хотын Никольская гудамжин дахь үйлчилгээний газрууд өнгөрсөн жилийнхээс 3.5 дахин их орлого олжээ. Жуулчид тус гудамжинд картаараа нийт 220 сая рублийн гүйлгээ хийсэн ба зургаадугаар сарын 18-ны өдөр мөнгөө хамгийн ихээр үржээ.
Москвад энэ өдөр ямар ч тоглолт болоогүй нь сонирхолтой.
Никольская гудамжинд нэг жуулчин нэг удаад дунджаар 8.8 мянган рублийн тооцоо хийж байсан байна. Өнгөрсөн сарын 16-ны өдөр л гэхэд Катарчууд 8 сая рублийн худалдан авалт хийжээ. Энэ гудамжинд картаараа
- Хятадууд нийт 50 сая рубль,
- Мексикчүүд 22 сая рубль,
- Америкчууд 16 сая рубль,
- Катарчууд 12 сая рублийн тооцоо тус тус хийжээ.
Олон улсын карт эзэмшигчдийн 75 хувь нь зөвхөн нэг хотод гүйлгээ хийж байсан нь ажиглагдсан бол 15 хувь нь хоёр хотод, 10 хувь нь л 3 ба түүнээс олон хотод картаараа гүйлгээ хийсэн байна.
Жуулчдын хувцас авсан нийт дүнгийн 26 хувийг хятадууд, 45 хувийг катарчууд эзэлжэээ. Хятадууд жуулчдын гоо сайхны бүтээгдэхүүнд үрсэн нийт мөнгөний 65 хувийг, үнэт эдлэлд үрсэн мөнгөний 38 хувийг тус тус эзэлсэн байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоогүй Хятад болон АНУ-ын иргэд Орост хамгийн их мөнгө үрцгээжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад америкчуудын зарцуулсан мөнгө хоёр дахин нэмэгдсэн бол хятадуудынх 59 хувиар нэмэгджээ. Тэгвэл Латин Америкчуудын хувьд өмнөх оныхтой харьцуулахад мексикчүүд 6 дахин, аргентинчүүд 8.5 дахин, перучууд 17 дахин их мөнгө ОХУ-д үрсэн байна. Эдгээр орны иргэд Орост тэр бүр ирээд байдаггүйг үүнээс ажиглаж болох юм.
АНУ, Их Британи, Герман, Австри зэрэг өндөр орлоготой орны иргэд Орост үрсэн мөнгөнийхөө 20 хувийг зочид буудалд өгсөн бол Латви, Беларус, Эстони, Украины жуулчид зочид буудалд тэднээс дөрөв дахин бага мөнгө зарсан ба мөнгөө хамгийн ихээр супермаркетуудад үрсэн байна.
Амттай сайхан хоолонд шведүүд гар татсангүй. Тэд нийт мөнгөнийхөө 25 хувийг кафе, зоогийн газарт үлдээсэн бол бельгичүүд 20 орчим хувийг үржээ. Зочид буудал, зоогийн газарт хамгийн бага үрсэн орны жуулчдаар туркмен, беларусь, вьетнам, украинчууд тодорчээ.
Тэд ОХУ-д хийсэн гүйлгээнийхээ 5 хүрэхгүй хувийг л тухтай ор, амттай хоолонд үрсэн байна.

Кафе, зоогийн газар болон дурсгалын зүйлс худалдаж олсон нийт орлогын ⅕ нь америкчуудын халааснаас гарчээ.
Эх сурвалж: BBC