Тайландын үертэй агуйд гацаад байсан 12 хөвгүүн, дасгалжуулагчийн хамт эмнэлгээс гарч, лхагва гарагт хэвлэлийн хурал хийжээ. Хөвгүүд хөл бөмбөгийн багийн өмсгөлөөрөө хослон ирсэн байна.
Багийн дасгалжуулагч Эккапол Аке Чантавонг “Бид Тхам Луанг агуйгаар аялахаар шийдээд нэг цаг явахаар төлөвлөсөн. Өмнө нь хэн нь ч энэ агуй руу орж байгаагүй” гэсэн юм.
Тухайн өдөр Пийрапат Сомпиангжай хүү 17:00 цагаас өмнө гэртээ харих хэрэгтэй байсан аж. Учир нь түүний эцэг эх 17 насны төрсөн өдрийн ширээ бэлдсэн байжээ. Харин буцах замд нь усны түвшин нэмэгдсэн байна. Тэд гарах гарц олж чадахгүй төөрснөө мэдээд агуйн гүн рүү аюулгүй газар хайж, хуурай, элстэй хэсэгт байрлажээ. Өглөө босоход усны түвшин багасана хэмээн найдаж байсан гэнэ.
Тэд унтахаасаа өмнө бүгд бурханд залбирдаг байжээ. Хоолгүй олон өдрүүд өнгөрч, усны түвшин ч нэмэгдэж, хөвгүүд зөвхөн ус ууж байсан тул эрч хүчээ алдсаар байв. Аврагчид тэднийг олно хэмээн хүлээхийг хүсээгүй гэнэ. Тиймээс тэд гэрэл ашиглан гарах зам хайж, агуйн ханыг чулуу ашиглан ухаж байсан юм. Гэсэн хэдий ч бүгд маш их сульджээ.
Багийн хамгийн отгон гишүүн 11 настай Чанин Вибулрунгруанг “Би шантарсан. Надад ямар ч эрч хүч байгаагүй. Маш их өлсөж байсан тул хоолны талаар бодохгүй байхыг хичээж байсан” гэсэн юм.

Агуйд өнгөрүүлсэн арав дахь хоногт ихэнх нь итгэл найдвараа алджээ. Эцэст нь Их Британийн хоёр шумбагч тэднийг олсон байна. Англиар ярьдаг ганц хүү харанхуй дунд хоорондоо ярьж буй шумбагчдыг сонсоод гайхалтай, ид шидийн мөч хэмээн нэрлэжээ.
Тэд сонссон зүйлдээ итгэхэд ч бэрх байсан гэнэ. Хөвгүүд өөрсдөө хэн эхэлж агуйгаас гарах талаар шийджээ. Агуйгаас хамгийн хол амьдардаг нэгнээ түрүүлж гаргасан байна.
Аврах ажиллагааны үеэр Саман Гунан нэртэй шумбагч хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү мэдээг сонссоны дараа хөвгүүд бүгд уйлж, Саманы зурган дээр зурвас бичиж, түүний зурганд бөхийн нэг минут орчим чимээгүй болж уй гашуугаа илэрхийлжээ.
Шумбагч тэднээс болж амиа алдсан юм шиг мэдрэмж хөвгүүдэд төрсөн гэнэ. Саман бидний төлөө амиа золиосолсон тул бид сайхан амьдрах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: Guardian, BBC