Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үерт нэрвэгдсэн хүүхдүүдтэй ажиллах тусгай төлөвлөгөө гарган эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн тоон судалгаанд үндэслэж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Мөн хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлж, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Урьдчилсан байдлаар үерт нэрвэгдсэн 0-18 насны 425 хүүхэд түр хорогдох байранд байрлаж байгаа юм. Үүний 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 4, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 1, хагас өнчин 9 хүүхэд байна.
Эх сурвалж: Н.Ерлан /www.bayan-olgii.gov.mn/