Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 14-16-ны хооронд болсон үерийн улмаас олон арван айл орон гэргүй болоод байгаа билээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үерт нэрвэгдсэн хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлж, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.
Урьдчилсан байдлаар үерт нэрвэгдсэн 0-18 насны 425 хүүхэд түр хоргодох байранд байрлаж байгаа юм. Үүний 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 4, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 1, хагас өнчин 9 хүүхэд байна /Эх сурвалж: http://www.bayan-olgii.gov.mn/
Улсын Онцгой комиссын хуралдаанаар тус аймгийн орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, мөн хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор тус тус шийдвэрлэсэн билээ.
Харин энэ үеэр буюу долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн төрөлх сум Дэлүүний 80 жилийн ойд яваад тун ч завгүй байна. Тэрээр хувиасаа 40 сая төгрөгийн хандив өргөжээ. Үүний 31 сая төгрөгийг Дэлүүн сумын 80 жилийн ойн баярын хандиван дансанд шилжүүлсэн бол, 5 сая төгрөгийг "Дэлүүн-киелі ұйық" түүхийн номыг, 4 сая төгрөгийг «Дэлүүннің 80 жылын 80 ақын жырлайды» нэртэй Дэлүүн сумаас гаралтай яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр номыг хэвлүүлэхээр тус тус хандивласан байна.
Хэрвээ түүний ажлыг тайлагнадаг фэйсбүүк хуудсанд орж сонирхвол наадамд оролцсон, бай шагнал гардуулсан гэх мэдээллүүд хөврөх боловч нутагт нь болж буй үерийн талаарх мэдээлэл олдсонгүй. Бид түүний туслах, Баян-Өлгий аймагт байгаа эмэгтэйтэй холбогдсон боловч хариу өгсөнгүй.
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян эхлүүлээд байгаа бөгөөд 99413120 (Ербаxыт, Нутгийн зөвлөл), 88018808 (Шинэгэрэл, Нутгийн зөвлөл), 91996472 (Гомбосүрэн, Нутгийн зөвлөл), 95411527 (Мадина, Оюутны xолбоо) гэсэн дугаарт холбогдох, эсвэл дараах дансанд хандах гэсэн мэдээллийг бид нутгийн зөвлөлийн хуудаснаас оллоо.
Хандивын данс: Төрийн банк
Дансны нэр: Тусламжийн аян
Дансны дугаар: 385100060226