Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль энэ сарын 22-ноос ирэх наймдугаар сарын 4-нд болно.
Энэ оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Япон, ХБНГУ, Унгар, Лаос, БНАСУ, БНСУ, Турк зэрэг 11 орны 16 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутан оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Зуны сургууль нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулах, хэл соёлын амьд харилцаан дунд сургалт зохион байгуулах зорилготой.
Энэ удаагийн сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулах юм. Залуу судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх бол Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төвийн нэрт монгол судлаач эрдэмтдийн лекцийг сонсох аж.
Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж үзэж байна. Тодруулбал, монгол судлаачид Монгол Улс ба монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг дэлхий нийтэд түгээж, манай улсыг бусад улс оронтой холбох чухал гүүр болдог юм.
Ж.Болор