Төрсөн ээж болон хойд эцгийнхээ хайхрамжгүй бөгөөд хэрцгий үйлдлийн улмаас амиа алдсан 5 настай охины үхэл япончуудыг цочроогоод байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор Японы засгийн газар яаралтай хуралдан, хүүхэд хамгааллын ажилтнуудынхаа тоог ирэх 5 жилийн хугацаанд 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Охин нас барах үедээ 12 кг жинтэй байсан нь хоёр настай хүүхдийн дундаж жин аж
Энэхүү харамсалтай хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарсан ба Ерөнхий сайд Шинзо Абэ уг хэргийг “зүрх зүсэм” хэмээн тодорхойлсон бол уг хэрэг олон жилийн турш яригдаж буй Японы хүүхэд хамгааллын үйлчилгээний дутагдалтай талыг дэлгэсэн байна.
25 настай Юри болон түүний нөхөр 33 настай Юдай Фунато нар охин Юадаа хоол унд өгөхгүй, байнга зоддог байсан ба охин өнгөрсөн гуравдугаар сард уушгины хатгалгаанаас үүссэн цусан үжлийн улмаас нас баржээ.
Охин нас барах үедээ 12 кг жинтэй байсан нь хоёр настай хүүхдийн дундаж жин аж. Цагдаагийн газраас Юри болон Юдай нарыг таван настай охиныхоо үхэлд буруутай хэмээн өнгөрсөн лхагва гарагт баривчилсан байна.
Гэрт нь нэгжлэг хийх явцдаа цагдаа нар охины тэмдэглэлийн дэвтрийг олсон ба Юа дэвтэртээ биеийн жингээ өдөр тутам тэмдэглэхээс гадна аав, ээжээсээ уучлалт хүссэн үгс бичсэн байжээ. Тэрээр, “Ээж ээ, би маргааш өнөөдрөөсөө илүү, бүр илүү сайн байх болно оо. Намайг уучлаарай, гуйж байна”, “Би дахиж тэгэхгүй” гэж хирагана үсгээр бичсэн байжээ. Юа охиныг өдөр болгон үүрийн 4 цагт босгож, жингээ үзэж тэмдэглэхийг мөн хирагана үсгээ давтахыг шаарддаг байсан нь тогтоогдсон хэмээн хэргийг шалгаж буй цагдаагийн ахмад мэдэгджээ.
Японы засгийн газраас орон нутгийн удирдлагуудад сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдлыг шалгахыг, шаардлагатай тохиолдолд хууль сахиулагчдын тусламжийг авч ажиллахыг даалгажээ.
Сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдлыг шалгахыг, шаардлагатай тохиолдолд хууль сахиулагчдын тусламжийг авч ажиллахыг даалгажээ
Японы засгийн газрын сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга, “Японы засгийн газар хүүхдүүдийн эрхийг хамгаалах нийгмийг бүтээхээр ажиллах болно” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Кагава мужид амьдарч байх хугацаанд нь Юа охиныг эцэг эхээс нь тусгаарлан, хоёр ч удаа түр хамгаалалтад авч байжээ. Тэр үед нийгмийн ажилтнууд охины биед гар хүрсэн байж болзошгүй шинж тэмдгүүдийг анзаарсан аж. Ингээд өнгөрсөн жилийн долдугаар сард түүнийг эмчдээ тогтмол үзүүлж байх нөхцөлтэйгөөр гэрт нь буцаажээ. Удалгүй охинд гар хүрсэн шинж тэмдгүүд дахин илэрч эхэлснийг эмч нийгмийн ажилтнуудад мэдэгдсэн ч албаны хүмүүс нотлох баримт хангалтгүй гэсэн дүгнэлт гаргаж, Кагава мужийн удирдлагууд Юаг эцэг эхээс нь тусгаарлахаас татгалзжээ.
Юа охин өөрөө ч түр хамгаалалтад байх үедээ гэртээ дахин харихыг хүсэхгүй байгаагаа хэлж байсан аж. Японы Эрүүл мэндийн нийгэмлэгийн эмч Фүжико Ямадагийн хэлж байгаагаар нийгмийн ажилтнууд Юа охинд тулгамдаад байсан аюул эрсдлийг таньж, зогсоож чадаагүйгээс охин нас барсан ба иймэрхүү тохиолдол хүчирхийллийн улмаас нас барсан хүүхдүүдийн хэргүүдэд цөөнгүй ажиглагддаг гэнэ.
Охиныг нас барахаас гурван долоо хоногийн өмнө нийгмийн ажилтнууд Токио дахь гэрт нь Юагийн амьдралын нөхцөл байдалтай танилцахаар ирсэн ч ээж нь тэднийг гэртээ оруулахаас татгалзжээ. Нийгмийн ажилтнууд ч гэрт нь заавал орно гэж шаардаагүй аж. Юагийн ээж аав нийгмийн ажилтнуудын албан ёсны хараа хяналтаас гарсны дээр Токиод нүүж ирээд удаагүй гэр бүлтэй шууд зөрчилдөхөөсөө илүү нөхөрсөг харилцаа тогтоохыг эрмэлзсэнээ нийгмийн ажилтнууд мэдэгдсэн байна.
Японы эрх баригчид одоо ажиллаж байгаа 3250 орчим хүүхэд хамгааллын ажилчид дээрээ нэмж 2000 орчмыг нэмнэ
Охиндоо гар хүрч, хоол ундгүй орхисон нь илчлэгдэнэ хэмээн айсан хосууд хэргээ эцсийг нь хүртэл нуусан ба эцсийн эцэст түргэн тусламжийн утас руу залган, “Манай охин хэдэн өдөр юм идсэнгүй, бөөлжлөө. Зүрх цохилохгүй байх шиг байна.” хэмээн дуудлага өгчээ. Их Британи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын адил Японд хараат бус хүүхдийн өмгөөллийн эсвэл төлөөллийн газар байдаггүйгээс хүүхдийн хувь заяа нийгмийн ажилтнуудын гарт байдаг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь хүүхдүүдийн хувьд маш эрсдэлтэй ба төрийн албан хаагчдад тооцогддог нийгмийн ажилтнууд нь байнга солигддог нь тус салбарт туршлагагүй хүмүүс ажиллах шалтгаан болдог гэжээ. Хэрэг явдалтай холбоотойгоор Японы эрх баригчид одоо ажиллаж байгаа 3250 орчим хүүхэд хамгааллын ажилчид дээрээ нэмж 2000 орчмыг нэмэх гэнэ. Японд сүүлийн 5 жилд л гэхэд хүүхдийн хүчирхийллийн 122 578 тохиолдол бүртгэгджээ.