Соёл, урлагийн их сургууль /СУИС/, Олон улсын монгол судлалын холбооноос хамтран зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтдийн хурал өчигдөр үдээс өмнө Монголын Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ бүхий нээлтийн ёслолоор хөшгөө сөхөж, үдээс хойш үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Соёл урлагийн их сургууль сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн чиглэлээр олон улсын хурал, чуулган, фестивал зохион байгуулдаг.
Энэ удаа Олон улсын монгол судлалын холбоотой хамтран монгол судлалын 2018 оны II ээлжит хурлыг олон улсын монгол судлал дахь соёл, урлаг судлалыг идэвхжүүлэх, дотоод, гадаадын эрдэмтдийн олон улсын монгол судлалд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Цаашилбал, Монголын соёл, урлаг судлалаар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, залгамж халааг бэлтгэхэд хоёр тал анхаарч, хурлын сэдвийг “Монголчуудын соёлын ертөнц: Өв, үнэт зүйл, урлаг” хэмээн нэрлэсэн байна.
Хуралд манай эрдэмтэн, судлаачдаас гадна ОХУ, Герман, БНХАУ, БНСУ, Турк, Унгар, Франц, Польш, АНУ, Австри зэрэг орны эрдэмтэд оролцож “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, “Монголын соёлын биет болон биет бус өв”, “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн гурван салбараар хурлыг эхлүүлээд байна. Мөн үзэсгэлэн, урлагийн тоглолт, “Сономын Лувсанвандан” III ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй юм.
Түүхээс үзэхэд үндэсний соёл, зан заншилд хандах арга, хэлбэр өөрчлөгдсөн ч дотоод, гадаадын олон арван уран бүтээлч, эрдэмтэн мэргэд Монголын соёл, урлагийн мөн чанар, утга бэлгэдэл, оршихуйн онцлогийг танин мэдэж өвлүүлэхийн төлөө нөр их хөдөлмөрөө зориулан соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэтэй бүтээлүүдийг туурвисаар ирсэн.
Тэгвэл монголчуудын соёлын өв, үнэт зүйл, урлагийн асуудлыг олон улсын эрдэмтдийн хүрээнд авч хэлэлцэх, өнөөгийн байдлыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж буй явдал нь монгол үндэстний оршихуйн асуудал юм.
Бид эрхэмлэн дээдлэх үнэт зүйлээ тодорхойлох, хойч үедээ өвлүүлэх, үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, соёлын өвөө хамгаалах арга замыг боловсронгуй болгох, соёлын олон талт харилцааг хөгжүүлэхэд энэ удаагийн хурал чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хурал зохион байгуулагчид онцолж байна.
Хурлын үндсэн илтгэлийг доктор Г.Чулуунбаатар, СУИС-ийн захирал, доктор Г.Сонинтогос нар “Монгол төрийн соёлын бодлого ба үнэт зүйлийн судалгаа” сэдвээр эхлүүлж, Л.Л.Абаева /ОХУ/ “Нүүдлийн соёл, амьдралын хэв маягийн нөхцөл дэх монголчуудын оюун санааны өв”, академич Д.Цэрэнсодном “Чингис хааны намтар түүхэнд холбогдох зарим эгзэгтэй асуудал”, Ерөнхийлөгчийн шашны бодлого хариуцсан зөвлөх Ц.Хулан “Монголын түүх, соёл-хүн төрөлхтний үнэт өв” сэдвээр тус, тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
“Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа” I салбар хуралдаанд доктор Т.Дорждагва “Соёлын бодлого хэмээх ойлголтын тухай асуудал”, П.Амаржаргал “Үндсэн хууль дахь соёлын бодлого”, Б.Пунсалдулам “ХХ зууны Монголын үндэсний соёл, бүтэц, бүрэлдэхүүн, хөгжлийн үе шат”, Жак Легран “Монголчуудын соёлын ертөнц: Нүүдлийн соёлын огтолоот онцлог ба өв” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, Австрийн залуу эрдэмтэд “Европын музейнүүд дэх Монголын соёлын өвийн талаарх судалгаа, шинжлэх ухаан, урлагийн төслүүд”-ээ танилцууллаа.
“Монгол соёлын өв” II салбар хуралдаанд Бирталан Агнэш “Унгарт тэмдэглэгдсэн Чингис хааны хар дэвтэр”, Дэлгэрийн Чойрын хийдийн тэргүүн, Монгол ренбүүчий Зава Дамдин “Чингисийн алтан ургийн эрдэмтэн баатар Цогт хунтайжийн Монгол орноо үлдээсэн соёлын үнэт өв”, доктор Д.Сумъяа “Дарь эхийн шүтлэгийн зан үйл”, Ц.Гүнчин-Иш “Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь эрдэмтэн, судлаачдын төдийгүй олон салбарынхны сонирхлыг татаж байлаа.
Энэ үеэр хамгийн их анхаарал татсан, багагүй маргаан дэгдээсэн сэдэв нь Соёлын тухай хуулиуд болон доктор Б.Пунсалдуламын монголын язгуур өв соёлын асуудал байв. Эрдэмтдийн зарим соёлын асуудалд шашин, шинжлэх ухаан гээд олон салбар орж буй тул ганц Соёлын тухай хуулиар зохицуулах нь учир дутагдалтай. Төр бодлогоороо соёлын асуудалд цогц байдлаар хандах ёстой хэмээн үзэж асуудал дэвшүүлж байсан юм.
Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнэш: МОНГОЛ СУДЛАЛД НАСААРАА ЗҮТГЭХ ӨРТЭЙ БОЛЛОО
-Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор болсон танд баяр
хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Надад ийм нэр хүндтэй шагнал хүртээнэ гэж зүүдэлсэнгүй явлаа. Би монгол судлалд насаараа зүтгэх өртэй боллоо.
- Олон улсын монгол судлаачдын энэ удаагийн хурлын ач холбогдолыг та хэрхэн
дүгнэж байна вэ?
-Дэлхий даяаршиж байгаа өнөө цагт улс бүр, хүн болгон өөрөөрөө үлдэх өв соёлоо судлах, хамгаалах хэрэгтэй. Үүнд өөрсдийн өмнөх болоод өнөө үеийн үнэ цэнэтэй зүйлүүд орно.
Энэ удаа СУИС эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн хамтарсан хурал хийж байна. Хурлын ач холбогдол нь судлаачдын хийж буй бүтээлтэй танилцахын зэрэгцээ, бие биеэс харилцан суралцах боломж нээгдэнэ.
Эрдэмтэд хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ судалгаагаа эргэлтэд оруулж ирсэн олон жилийн уламжлалтай. Өнөө үед өөр маягаар хийж байна. Миний хувьд 1990-ээд оны үеэс судалгааны ажлаа эхлүүлсэн. Унгар дахь Монгол судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Жак Легран: МОНГОЛ ОРОН ТӨРСӨН
НУТГААС МИНЬ ӨӨРЦГҮЙ
Монголын нэвтэрхий толь хэмээн өргөмжлөн нэрлэж болох, монголчуудын дотны нөхөр, нэрт монгол судлаач Жак Легран гуай өчигдөр СУИС-ийн хүндэт профессор болсонд олон орны эрдэмтэд, монголчуудын зүгээс өчигдөр удтал алга ташин баяр хүргэж байлаа.
Тэрээр 1968 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг жижигхэн хот байхад Францын Элчин сайдын яамны ажилтнаар ирж ажилласнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан түүхтэй.
Түүнээс хойш түүний амьдрал, ажил үйлс Монголоос огт салаагүй, хагас зуун жил болжээ. Өөрөөр хэлбэл, хагас зуун жил Монголын төлөө утга учиртай хөдөлмөрлөснийг нь СУИС-ийн захирал Г.Сонинтогос онцлон баяр хүргэсэн юм.
Жак Легран 1970 оноос Парисийн Дорно дахины дээд сургуульд монгол хэл зааж эхэлсэн байдаг. 1973 онд доктор цол хамгаалсан бөгөөд Францын монгол судлаач эрдэмтэд ихэнх нь түүний шавь юм.
Тэрээр нүүдэлчдийн соёл иргэншлийн асуудлаар ЮНЕСКО-д албан ёсны зөвлөхөөр ажилладаг. Мөн монгол судлаач эрдэмтдийн дотроос том сургуульд зөвлөхөөр ажилласан анхны эрдэмтэн. 2005 онд Францын ерөнхийлөгчийн зарлигаар Парисийн хэл иргэншлийн сургуулийн ерөнхийлөгчөөр найман жил ажилласан бөгөөд Монголын тухай олон арван өгүүлэл, нийтлэл бичиж хэвлүүлсэн эрдэмтэн билээ.
Тэрээр хүндэт профессор цол хүртсэний дараа монголчуудад хандан “Монгол орон миний төрсөн нутгаас өөрцгүй. Миний бие 50 гаруй жил Монголын талаар судалж, монгол орон, монголын ард түмэнтэй нягт холбоотой явж ирлээ. 1967 оны нэгдүгээр сарын 29-нд анх удаа Монголд ирж байлаа. Тэгээд хэдхэн хоногийн дараа тухайн үеийн ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайтай танилцаж байв.
Тэрээр Францын үндэсний архиваас авсан Өлзий ханд илгээсэн захидлын хувилбарыг монголоор хэвлүүлснээ надад бэлэглэсэн юм. Тэр номыг би энэхүү хүндэт дипломтойгоо зэрэгцүүлэн тавих болно. Олон жилийн түүх, судалгааны ажил, олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж ирсэн учраас Монгол орон миний төрсөн нутгаас өөрцгүй болсон билээ” хэмээн сэтгэл догдлон өгүүллээ.
Зава Дамдин ренбүүчий: ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ
-Олон улсын эрдэмтдийн хурлын ач
холбогдол, үнэ цэнийг та юу гэж үзэж
байна вэ?
-Энэ удаагийн хуралд Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгээ төлөөлөн шашны гэдэг утгаар бус орчин үеийн шинжлэх ухааны үүднээс эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ явуулах асуудлаар оролцож байна.
Хуралд оролцогч олон орны эрдэмтэд өөр өөрсдийн онцлогтой судалгааг танилцуулж байна. Илтгэлүүдийг харахад зарим нь өмнө нь хийж байснаа чанаржуулж байгаа, зарим нь хийсэн судалгаагаа бодит ажил болгон хэрэгжүүлж яваа нь анзаарагдлаа.
-Та илтгэлээрээ ямар асуудал
дэвшүүлэв?
-Миний хувьд Цогт хунтайжийн үлдээсэн соёлын өвийн талаар судалж,гэрэлт хөшөөний бичгүүд, хадны шүлэг, бичээс, туурь балгас дахь инженерийн шийдэл, архитектурын зохион байгуулалтын талаар гаргалгаа хийснээ танилцууллаа. Судалгааны ач холбогдол нь энэ талаарх түүхийн гуйвуулалтад нэг мөр хариу өгөх болно гэж үзэж байна.
-Энэ удаагийн хурлын сэдвийн тухайд та юу хэлэх вэ?
-Одоогоос гурван жилийн өмнө СУИС-аас санаачлан олон улсын эрдэмтдийн хурал зохион байгуулж байсан. Энэ удаа өв соёлын асуудлыг дэвшүүлснээрээ онцлогтой юм. Эрдэмтэд олон салбараар, тодруулбал хэл шинжлэл, хүн судлал, түүх бичлэг, газар зүй, эртний нүүдэлчдийн соёл эдүгээд ямар байна вэ зэрэг чиглэлээр судалгаа хийсэн байна. Зарим нь төслүүд хэрэгжүүлж байгаагаа ярилаа. Энэ бүхнийг ажил хэрэг болговол, Монгол Улсад олон талын ач холбогдолтой гэж бодож байна.