НАТО хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн Гүржийг байгууллагадаа элсүүлэх оролдлого нь дахин шинэ, “аймшигт” зөрчилдөөнийг өдөөж болзошгүй хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Д. Медведев онцолжээ. Оросын Ерөнхий сайд Коммерсант ФМ-д өгсөн ярилцлагадаа байгууллагынхаа гишүүнчлэлийг Гүрж улсад санал болгож буй НАТО-гийн төлөвлөгөө нь “маш хариуцлагагүй бөгөөд энх тайванд заналхийлсэн” явдал хэмээжээ.
2008 онд Орос-Гүржийн цэргийн мөргөлдөөн гарах үед Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Гүржийн арми Өмнөд Осети дэх хяналтыг гартаа авах гэж оролдсон ба үүний хариуд ОХУ өөрсдийн цэргийн хүчээ илгээн, 5 өдрийн зэвсэгт мөргөлдөөний үр дүнд Гүржийн цэргүүдийг Өмнөд Осетийн газар нутгаас хөөн гаргасан билээ. Оросын арми ажиллагаагаа үргэлжлүүлэн Гүржийн нийслэл рүү давших төлөвлөгөөтэй байсан ч Дмитрий Медведев Европын Холбооноос талуудыг галаа зогсоож, эвлэрэх санал гаргасныг хүлээн авсан юм. Тус зэвсэгт мөргөлдөөнөөс хойш Гүрж Өмнөд Осети болон Абхази дахь хяналтаа бүрмөсөн алдаж, ОХУ тус хоёр бүс нутгийг тусгаар тогтносон улс хэмээн зарлан, тус бүс нутаг дахь цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлсэн билээ.
Өнгөрсөн мягмар гарагт Европын холбоо “Гүржийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж” буйгаа мөн Абхази болон Өмнөд Осетид цэрэг зэвсгийн хүчээ байршуулсан явдалд ОХУ-ыг буруушааж байгаагаа тус тус илэрхийлсэн юм. Гүржийг дэмжиж буйгаа илэрхийлэн Латви, Литва, Польшийн гадаад хэргийн сайд нар Украины засгийн газрын гишүүний хамтаар Тбилисид айлчилсан ба ОХУ-ыг Абхази болон Өмнөд Осетиос цэргийн хүчээ гаргахыг шаардсан байна. Айлчлалын үеэр Польшийн Гадаад хэргийн сайд Ясек Жапутович, “Одоо үед ямар ч улс өөр улсын хилийг хүчээр өөрчлөх боломжгүй” хэмээн онцолжээ.
2008 оны үйл явдлаас хойш Орос-Гүржийн харилцаа сайжирсан ч салан тусгаарласан бүс нутгийн асуудал хоёр улсын харилцаанд саад болсон хэвээр байгаа билээ. ОХУ-ын Ерөнхий сайд Д. Медведев Гүржийг НАТО-д элсүүлэх оролдлого нь аюултай үр дагавар дагуулахыг анхааруулсан юм. Тэрээр, “ Тус бүс нутагт газар нутгийн шийдэгдээгүй асуудал байсаар байгаа. НАТО-гийн шийдвэр ямар үр дүн авчрахыг тэд ойлгож байгаа юм болов уу? Энэ шийдвэр маш аймшигтай зөрчилдөөнийг үүсгэж болзошгүй. НАТО-гийн удирдлагууд ийм шийдвэр гаргахааргүй ухаалаг байх болов уу гэж найдаж байна” хэмээжээ.
Д.Медведев ОХУ Абхази болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйг онцлон, тус хоёр бүс нутгийн бие даасан байдлыг өөрчлөх гэсэн ямарваа нэг оролдлого нь хор уршиг дагуулна хэмээн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн НАТО цэргийн хүчээ Европын зүүн хэсгээр өргөжүүлж байгаа нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул болоод байгааг тэрээр онцолжээ. Д.Медведев, “НАТО-гийн улирдлагууд юу ч хэлж байсан тус байгууллагын гишүүн орнууд ОХУ-ыг дайснаа гэж харж байна. НАТО-д элсэх улсын тоо нэмэгдэхийн хэрээр бидний санаа зовж байна. НАТО өргөжин тэлж байгаа нь ОХУ-д аюул заналхийлж байна” гэжээ.
Эх сурвалж: ABC news