БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Сайд уулын төдийгүй бүх спортыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа уулзалтын үеэр онцлов.
К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч зорьсондоо хүрч, К2 уулын оргилд Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ.
Гавьяат тамирчин Б.Гангаамаа долоодугаар сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг байв.
Тэрбээр Пакистан улсын цагаар 08.30, Монголынхоор 10.30 цагт К2 уулын оргилд гарсан байна. К2 ууланд 1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд гарчээ.