Энэ онд нээгдэх Падма гүүр Бангладешийн хойд, өмнөд нутгийг засмал ба төмөр замаар холбоно. 3.7 тэрбум ам.долларын өртөгтэй гүүр Ганга буюу тэдний нэрлэдгээр Падма мөрнийг дамнан Бангладеш дахь Хятадын өсөн нэмэгдэж буй оролцооны биет бэлгэдэл болон үлдэх юм. Бээжин тус улсын дэд бүтцэд 30 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөний хүрээнд гүүр барихад гурван тэрбумыг гаргажээ.
Гүүрийг барихаар гэрээлсэн Канадын SNC-Lavalin компани болон Бангладешийн албаныхан авлигын хуйвалдаандхутгалдсан гэдэг шалтгаанаар дэлхийн банк 1.2 тэрбумын зээл олгохоос татгалзсан тул Хятадууд орж ирсэн байна.
Энд хийж буй Хятадын хөрөнгө оруулалт Өмнөд Азийн Пакистан, Шри Ланк, Непал, Мальдив зэрэг улсад хэрэгжүүлсэн төслүүдтэй адил бөгөөд Бээжингийн харилцаа гүнзгийрч буйн илрэл юм. Эл байдал Бангладешийг гурван талаас нь хүрээлж, Даккаг зүй ёсны, гол холбоотноо гэж үздэг Энэтхэг улсын хувьд түгшүүрийн хонх болон сонсогдоно.
Ерөнхийлөгч Ши Жиньпиний шинэ торгоны зам төслийг хэрэгжүүлэхээр Бээжин тус бүсийн орнууд руу ам.долларыг тэрбум тэрбумаар нь цутгаж байгааг Шинэ Дели түгшин ажиглаж байна. Мумбайд байрладаг Gateway House фирмийн шинжээч Амит Бхандари “Падма гүүр бол үнэхээр том, үнэхээр чухал төсөл.
Өөрийг нь хүрээлсэн орнуудад Хятадын үүрэг оролцоо нэмэгдэж буйд Энэтхэг түгшиж байгаа” гэжээ. Пакистанд Хятадууд хоёр улсыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд 60 тэрбум ам.долларын зам, эрчим хүчний үйлдвэр барьж, Пакистаны өмнөд эргийн Гвадар боомтод гарцтай болохыг эрмэлздэг. Бээжин Мальдивтай худалдааны гэрээ байгуулж, шинэ нисэх буудал барих эрхийг Хятадын компани авсан ба өмнө нь Энэтхэгийн GMR Infrastructure компанид өгөхөөр амлаад байжээ.
Шри Ланкийн тал Хятадын төрийн дэмжлэгтэй банкнаас авсан зээлээ төлж чадаагүй тул өмнөд эргийн Хамбантота боомтоо Хятадын хяналтад шилжүүлээд буй. Бангладеш дахь төлөвлөгөө Энэтхэгийг бүр ч их түгшээж буйн учир нь тус хоёр улс эртний түүхэн хэлхээ холбоотой билээ. Энэтхэг улс Бангладешийг 1971 онд Пакистанаас тусгаар тогтнох тэмцэлд дэмжиж, төр улсаа байгуулахад нь тусалж байв.
Gateway-ын мэдээлснээр Хятадын тал Бангладешт 31 тэрбум ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлж байгаа нь Өмнөд Азид Пакистаны дараа орж байна.
Үүнд, засмал ба төмөр зам, нүүрсний цахилгаан станц, усны байгууламж зэрэг багтана. Бангладешийн бодлого судлалын хүрээлэнгийн захирал Ахсан Мансур хувийн салбарын хөрөнгө оруулалтыг тооцвол уг тоо 42 тэрбумд хүрнэ гэв.
Даккагийн хөрөнгийн бирж 25 хувийн багцаа Хятадын Шанхай, Шенжений биржийн консорциумд 119 сая ам.доллараар худалдсан. Энэтхэгийн тал 56 хувь доогуур үнэ санал болгоод авч чадаагүй тул Шинэ Дели гомдолтой байгаа бололтой. Энэтхэгийн хөрөнгийн биржийн удирдлага даккад очиж, Бээжин бүс нутагт улс төрийн нөлөөгөө өргөжүүлэх арга хэрэгсэл болгож байна хэмээн Хятадын гэрээг цуцлуулахыг оролдсон ч амжилтад хүрээгүй.
Даккагийн хөрөнгийн биржийн захирал Мажедур Рахман “Бид удтал хэлэлцээ хийж, бодож тунгаасан. Эцэст нь Хятадын санал чадамж ба үнийн хувьд ялсан. Манай хөрөнгийн зах зээл жижиг бөгөөд тэд шинэ технологи, урт хугацааны хамтын ажиллагаа санал болгосон тул сайн түнш гэж бодож байгаа” гэжээ. Үүний сацуу Хятадын компаниуд Бангладешт эдийн засгийн тусгай бүс байгуулахыг зорьж байна.
Хятадын Jindun Pressure Vessel компани Читтагонд хүнд үйлдвэрийн бүс байгуулахаар таван тэрбум ам.доллар санал болгожээ. Бангладешийн тусгай бүсийн захиргааны дарга Пабан Чаудхури уг төлөвлөгөөг тус улсын түүхэнд хамгийн том нэг удаагийн хөрөнгө оруулалтын санал хэмээн үнэлэв.
Гэвч Энэтхэг улс байр сууриа дэмжих мөнгөтэй байгаа тохиолдолд Хятадын нөлөөг сааруулах дипломат хүчин чармайлтаа идэвхжүүлсээр байна. Жишээ нь, 2016 онд Дакка Шинэ Делийн шахалтаар гүний усны Сонадиа боомтыг ажиллуулах эрхийг Хятадын талд өгөхөөс татгалзсан юм.