Хятад бага насны хүүхдийг сургуулийн орчин дахь бэлгийн дарамтаас хамгаалах хуулийн төслийг баталлаа. Тус хууль Хятадын Ханжоу хотод даваа гарагаас хэрэгжиж эхлээд байна.
Шинэ хуулиар сургуулийн ажилчид сурагчдад санаархсан биеийн болон сэтгэл санааны эвгүй хандлага гаргаж, цэцэрлэг бага сургууль дунд сургуулийн орчинд түүнийгээ нуун дарагдуулахыг хоригложээ.
Өмнө нь 14-өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь хууль бус байсан ч сургуулийн орчин дахь бэлгийн дарамтыг зохицуулах албан ёсны хууль батлаагүй байжээ.
Хуулийн дагуу бэлгийн дарамтад өртсөн сурагчийн мэдээллийг аваад зургаан цагийн дотор сургуулийн удирдлагад мэдэгдэх ёстой. Харин сургуулийн удирдлага 24 цагийн дотор тус хэргийг орон нутгийн шүүхэд шилжүүлэх хэрэгтэй аж. Түүнчлэн хохирогчдын сэтгэл санааг дэмжих, хууль ёсны тусламж зохицуулалтыг ч хийх юм байна.
2017 оны эмэгтэйчүүдийн хамгааллын сангийн судалгаанаас үзэхэд 1-14 насны хүүхдүүдийг бэлгийн дарамтанд оруулсан гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь багш, сургуулийн ажилчид байжээ.
2016 онд Хятадын Синьхуа мэдээний агентлаг 2013-2015 оны хооронд бэлгийн дарамтанд өртсөн 968 хүүхдийн хэргийг илчилжээ. 1,790 хүүхдийг оролцуулсан ч зарим нь мэдээлэхгүй байхыг хүссэн гэнэ.
Эх сурвалж: CNN