Сүүлийн 100 жилд тохиогоогүй хэт халалтын улмаас Өмнөд Солонгост 42 хүн амиа алдаад байна. Тавдугаар сараас хойш 3,400 гаруй хүн хэт халалттай холбоотойгоор эмчилгээ хийлгэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сөүлд агаар Цельсийн 39.6 хэм хүрч, сүүлийн 111 жилд тохиогоогүй шинэ дээд хэмжээг тогтоосон юм.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь настай эсвэл, амьдралын боломжгүй хүмүүс байжээ. Гэртээ агааржуулагчгүй тул амиа алдах тохиолдол гарсан байна. Мөн 30 настай эрэгтэй, 50 настай Вьетнам цагаач ажилтан зэрэг таван хүн гадна талбайд ажиллаж байгаад амиа алджээ.
Солонгосын засгийн газраас хэт халалтыг байгалийн гамшигт тооцон амиа алдсан, өвчин туссан хүмүүст нөхөн олговор өгөх хуулийг боловсруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. Түүнчлэн долдугаар сараас наймдугаар сард эрчим хүч их зарцуулдаг тоног төхөөрөмжийг иргэд ашиглахыг дэмжих хүрээнд цахилгааны үнийг бууруулсан байна.
Эх сурвалж: Guardian