Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАН-ын бага хурлын дараах арга хэмжээний үеэр Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна" гэж ярьсан тухай зарим хэвлэлүүд мэдээлжээ. Энэ мэдээллийн талаар Ц.Нямдорж сайд тайлбар өгсөн байна.
-Та ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарна гэж мэдэгдсэн үү?
-Улстөрийн зорилгоор тарааж байгаа гүтгэлэг цуурхал, худлаа яриа болгоны хойноос хөөцөлдөх амаргүй байна л даа. Би өчигдөр Засгийн газрын хуралдаанд сууж байхад ийм мэдээлэл хэвлэлд гарсныг мэдсэн. Өнөөдөр нэмээд Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Хүрэлсүхээс урвалаа гээд эхэлж байх шиг байна.
Би Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноос хойш Ерөнхий сайдтай санал зөрөх юм байлгүй яахав. Ам муруйж үзээгүй юм байна. "ЗГ-ын бүрэлдэхүүнээс Нямдорж гарна" гэдэг үгийг намын Бага хурлын дараа Ихтэнгэрт болсон арга хэмжээний үеэр хэлсэн гэж бичиж байна.
-Намын бага хурлын дараах арга хэмжээнд Та оролцсон уу?
-Намын бага хурлын дараа би шууд яам руу ажилдаа ирсэн. Ихтэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг мэдэхгүй. Хэн нэгэн Их хурлын гишүүнтэй уулзаагүй. Бага хурлын дараа Энхтүвшин сайдтай уулзаад л тус тусынхаа ажил руу явсан. Тэгэхээр энэ бол улс төрийн зохион байгуулалттай явуулга гэж харагдаад байна. Өнөөдөр Оюун-Эрдэнийг урвасан гээд гаргахаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж ойлгосон. Ийм л зүйлийг би одоохондоо хэлэх байна.
Ер нь яс хаях гэдэг зүйл хэцүү шүү дээ. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд хар муур гүйлгэж байгаа, Ерөнхий сайд бид хоёрын хооронд хар муур гүйлгэж байгаа. Тэгж амьдардаг, зорилгоо биелүүлдэг хүмүүс байна. Энийг нь дэвэргэж хөлсөөр материалыг нь хэвлэдэг хэвлэл мэдээлэл байна гэв.