Чикагод байрладаг сүлжээний хэрэглүүрийн Basecamp компанийн ажилтнууд жил бүрийн таваас есдүгээр сард долоо хоногт дөрвөн өдөр буюу 32 цагаар ажилладаг. Жилийн бусад хугацаанд ажлын таван өдөртэй. Компанийг үндэслэгчдийн нэг Жейсон Фрид “Энэ бол сайн ажиллахад хангалттай хугацаа. Үүнийг л бид хүмүүсээс хүсч, хүлээдэг. 50, 60, 70 цаг ажиллах шаардлагагүй. Хэрэв та илүү цагаар ажиллаж байгаа бол менежментийн асуудал” гэв.
Тэрбээр тус компанийн үйл ажиллагаа богиносгосон цагт зохицох ёстой бөгөөд өөрөөр бол гэр бүлтэйгээ байх, сайн амрах, сонирхлоо хөгжүүлэх гэх мэт богино цагийн давуу тал үр дүнгүй болно гэж үзэж байна.
Түүний энэхүү үзэл бодол илүү цагийн ажил хүний биеийн ба оюун санааны эрүүл мэндэд хохирол учруулдаг гэсэн судалгаатай нийцэж байгаа юм.
Үүнээс гадна ажлын эрчим, хатуу хуваарь болон тасралтгүй ачаалал нөлөөлдөг байна. Үүгээр зогсохгүй хэт ачаалалтай ажиллах нь ахиж дэвших боломжийг бууруулдаг аж. Түүнчлэн илүү цаг ба ачаалал ажлын чанарыг доошлуулдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Industrial and Labor Relations Review сэтгүүлд нийтлэхээр бэлтгэж буй судалгааны өгүүлэлд ажлын хэт ачаалал илүү цагаас ч илүүтэй сөрөг үр дагаварт хүргэдэг гэж дүгнэсэн байна.
Илүү цагтай харьцуулахад хэт ачаалал ажилтны сайн сайхан байдал, карьертай холбоотой үр дагаварт хүргэдэг гэж судалгааг явуулсан Касс бизнесийн сургуулийн профессор Ханс Франкорт ярилаа. Түүний баг урт хугацаанд хэт ачаалалтай ажилласан ижил боловсролын түвшин болон төстэй ажилтай хүмүүсийн сэтгэл ханамж, аюулгүйн мэдрэмж, дэвших боломжийг харьцуулан судалсан байна.
Тэд “Илүү ажиллахын дутагдал, боломжтой үед эрх чөлөө олгохын ач холбогдол болон хэт ачааллын сөрөг үр дагаврыг зайлуулах бодлого шаардлагатайг ажилтнууд, ажил олгогчид, бодлого боловсруулагчдад ойлгуулахыг хичээсэн” гэжээ. Ноён Франкорт судалгаанаас үзэхэд илүү цаг буюу хэт ачааллаас үүснэ гэж найддаг ахиж дэвших боломж хэзээ ч хэрэгждэггүй хэмээв.
Тэрбээр “Иймээс одоогийн сайн сайхан байдлаа бууруулснаар ирээдүйд ахиж дэвших боломж нээгдэнэ гэж найдах нь алдаа” хэмээн өгүүлэв. Судлаачид энэхүү гаргалгаагаа Европын 36 улсын санамсаргүй сонгосон 51895 ажилтны дунд явуулсан асуулгад үндэслэн хийжээ. Ажил олгогчид болон Засгийн газар илүү цагийг багасгахын дээр хэт ачааллыг хянах ёстой гэж энд дурджээ. Ноён Франкорт “Тэд эхнийхэд нь илүү анхаардаг. Гэтэл илүү цагтай харьцуулахад хэт ачаалал нь сайн сайхан байдал ба дэвших боломжийг илүү бууруулдаг” хэмээн онцлов.
Мэдээж ачаалал ба ажлын цагийн хооронд уялдаа бий. Гэвч судлаачдын ярьснаар ажилтнуудад хаана, яаж ажиллах талаар сонголт өгснөөр тэд өөрсдөө ажлын цаг, амралт, ачаалал, дараалал, арга барилаа шийдэх боломж олгож бүтээмж дээшилдэг байна. Засгийн газрууд сунгасан цагийн аюулыг хүлээн зөвшөөрч буйн дотор Франц улсад ажилтнууд цаг дуусахад ажлаа зогсоох эрхийг баталгаажуулжээ. Ийм бодлогыг зарим ажил олгогч хэрэгжүүлж эхэлсний нэг нь Volkswagen компани. Түүнчлэн Goldman Sachs, Merrill lynch зэрэг зарим банк ажлын цагийг хорогдуулах санаачилга гаргаж буй.
City их сургуулийн зохион байгуулалтын сэтгэл зүйн профессор Алмут МкДауэл Засгийн газруудын уртасгасан цагийг зохицуулахад илүү анхаарч буйг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ажлын ачааллыг хэмжихэд хүндрэлтэйг тэрбээр дурдаад “Хүмүүс анзааралгүй ачаалалд дарагдаж, нэмэлт зорилтыг өөр дээрээ үүрдэг авч тэр нь хаана ч тэмдэглэгдэхгүй өнгөрөх буюу ил тод бус байдаг” гэсэн юм. Өмнөх нэг судалгаанд илүү цагтай харьцуулахад хэт ачаалал ажилтны сайн сайхан байдал, карьертай холбоотой үр дагаварт хүргэдэг гэж судалгааг явуулсан Касс бизнесийн сургуулийн профессор Ханс Франкорт ярилаа.
Олон цагийн ажил бүтээмжид муугаар нөлөөлж, ажилчид алдаа гаргахаас гадна сэтгэл тавгүйтэж, ядардгийг онцолсон байдаг. Пенсильванийн их сургуулийн судлаач Александра Мишель арав шахам жил банкны ажилтнуудыг судлаад гурван жил хэт ажиллахад бие махбод нь “Өшөө авч” нойргүйдэл, хумсаа мэрэх, үс нь өрвийх гэх мэт зүйлд хүргэдэг гэж бичжээ.
Илүү цагаар ажиллах соёлын нэг шалтгаан болох үр дүнгийн төлөөх тэмцэл гэх тайлбар бол нэлээн хуучинсаг итгэл үнэмшил.
МкМастерийн их сургуулийн профессор Эрин Рейд нэг компани жилдээ хамгийн олон удаа нислэг хийсэн ажилтандаа шагнал олгосон тухай бичжээ. Тэрбээр “Ажлын цагийг бүтээмжээс илүү үнэлэх нь хүмүүсийг хэдэн цаг ажилладаг талаар бусдыг хууран мэхлэхэд түлхэнэ. Ялангуяа мэдлэгт суурилсан, үнэлэхэд бэрхшээлтэй ажил мэргэжлийн хувьд хялбархан орж болох урхи” гэсэн юм.
Гэхдээ хөнгөн ачаалал ба богино цаг асуудлыг шийдэх зөв арга зам гэж судлаач бүр үздэггүй. Eight Steps to High Performance (Өндөр бүтээмжид хүрэх найман алхам) номын зохиогч Марк Эффрон өндөр бүтээлтэй ажилтнууд гэр бүл, чөлөөт цагаа золиосолж, эрчимтэй ажилладаг гэдэгт итгэдэг аж.
Тэрбээр “Ажлын цагийн талаар маргааны ихэнх хэсэг нь зарим хүмүүс хувийн бодлоо бусдад тулгах оролдлого мэт санагддаг. Хэн ч ийм олон цагаар ажиллах ёсгүй. Хүмүүст гэр бүлтэйгээ байх цаг хэрэгтэй гэх мэтээр ярихыг би олонтоо сонссон. Ийм хүмүүс тийм түвшинд ажиллах чадваргүй буюу хүсэлгүй. Тэд чадвартай буюу хүсэлтэй хүмүүсийг хойш татахыг хичээж байна” гэж бичжээ.