Үерт өртсөн 367 өрхөд тус бүр 240.300 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-08-10 09:44 GMT+8

Ховд аймагт өнгөрсөн долоодугаар сарын эхээр их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багийн айл, өрхүүд үерт автсан байна.

Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргажээ.

Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монгол Улаан Загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын 4 өрх, Чандмань сумын 7 өрх нийт 187 өрхөд тус бүр 240,300 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгосон байна.

Мөн бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламж буюу нийт 70 сая төгрөгийн бараа материалын тусламжийг үзүүлжээ.

Ингэснээр Ховд аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд МУЗН-ээс 115,0 сая төгрөгийн тусламжийг олгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ