Tesla-ийн захирал Элон Маск компаниа 70 тэрбум ам.доллараар үнэлж, хувьчилна хэмээн твиттертээ бичжээ. Үнэхээр ийм шийдэлд хүрвэл тус компанийн хувьцааг нээлттэй худалдахаа зогсоож, түүний Уол Стриттэй удтал үргэлжилсэн зөрчил төгсөж магадгүй юм.
Саудын Арабын нөөцийн сан цахилгаан машин үйлдвэрлэгчээс хоёр тэрбум ам.долларын багц худалдан авсан тухай мэдээ FT сонинд гарсан. Үүний дараа ноён Маск ийн жиргэсэн байна. Тэрбээр нийгмийн сүлжээг ашиглан үе үе ийм хурц мэдэгдэл хийдэг агаад зах зээлд цочрол өгч, Tesla-ийн хувьцааны үнэ жаахан өссөн боловч буцаад тогтворжжээ.