Арабын орнуудын байгуулсан цэргийн эвслийн Йеменд үзүүлсэн агаарын цохилтын улмаас 29 хүүхэд амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан талаар Олон Улсын Улаан Загалмайн нийгэмлэгээс мэдэгдлээ.
Харин Йемений Хоути босогчдын мэдээлж буйгаар агаарын цохилтын улмаас 43 хүн амь үрэгдэж, 61 хүн шархаджээ.
Хоути босогчдын эсрэг дайтаж буй Йемений засгийн газрыг дэмжигч Арабын цэргийн эвсэл тус цэргийн үйл ажиллагааг “хууль ёсны дагуу” явагдсан хэмээн, энгийн ардыг санаатайгаар хөнөөгөөгүй болохоо мэдэгдсэн байна.
Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын мэдээлж байгаагаар Арабын цэргийн эвсэл ихэвчлэн захууд, сургуулиуд, эмнэлэг болон энгийн иргэд олноор төвлөрсөн газар цохилт үзүүлдэг гэнэ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар хүүхдүүд болон орон нутгийн иргэдийг тээвэрлэж явсан автобус Дахяны захын дэргэдүүр өнгөрч яваад агаарын цохилтонд өртжээ.
Харин Save the Children байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдүүд зугаалганаас буцаж явсан ба автобусны жолооч захын хажууд уух юм авахаар зогссон үед халдлага гарчээ.
Олон улсын Улаан Загалмай нийгэмлэгийн хамтран ажилладаг Саада дахь эмнэлэгт 29 хүүхдийн цогцос хүргэгдсэний дийлэнх нь 15-аас доош насныхан байсан гэнэ. Мөн бэртэл гэмтэл авсан 48 хүний 30 нь хүүхдүүд байжээ.
Хоути босогчдын Аль Масирах ТВ сувгаар агаарын цохилтын улмаас 47 хүн амь үрэгдэж, 77 хүн шархадсан гэж мэдээлсэн ба сурагчийн дүрэмт хувцастай амь үрэгдсэн хүүхдүүдийн цогцосыг харуулсан байна.
Хүүхдүүдийн сууж явсан автобус агаарын цохилтын бай байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ба Арабын цэргийн эвслийн хурандаа Турки Аль Малки тус цэргийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан хэмээн мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар Хоути босогчид алан хядах үйл ажиллагаандаа хүүхдүүдийг ашиглаж, хүүхдүүдээр халхавч хийдэг аж.
2015 онд Хоути босогчид Йемений баруун бүс нутгийг хяналтандаа авч, Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хадийг эх орноосоо хөөн гаргасан билээ. Хоути босогчдын үйл ажиллагааг Ираны зүгээс дэмжиж байна хэмээн үзсэн Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын Хаант улс зэрэг Арабын 9 улс цэргийн эвсэл байгуулж, Йемений засгийн газрын өмнөөс босогчидтой тэмцэж эхэлсэн билээ. Түүнээс хойш зэвсэгт мөргөлдөөний улмаас нийт 10 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаагийн ⅔ нь энгийн иргэд юм.
Арабын орнуудын цэргийн эвслийн хэсэгчилсэн бүслэлтийн улмаас 22 сая хүнд хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байгаа ба сая сая хүн хоол хүнсний гачигдал, өлсгөлөн, холер өвчинд нэрвэгдээд байна.