УИХ-ын гишүүн Ж.Батзандан хичээлийн шинэ жил дөхөж буйтай холбогдуулан өнөөдөр Төрийн ордны “В” танхимд сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, өвөлжилтийн бэлтгэл хангалт, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтад БЗД-ийн 11, 12, 13, 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл болон БСШУСЯ, НБГ-ын төлөөлөл болох 30-аад хүн оролцсон юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан уулзалтыг нээж үг хэлэхдээ: 'Наадмын дараа намар эхэлдэг. Миний бие жил бүр наймдугаар сарын эхээр тойргийнхоо сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Бид хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах ёстой. Хууль тогтоогчийн хувьд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ утгаараа цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй холбоотой хууль эрхзүйн актуудын хэрэгжилт ямар байгаа талаар мөн багш, эмч нарынхаа зовлон, жаргалыг сонсох шаардлагатай байна. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.” гэлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хүүхдүүд удахгүй цэцэрлэг, сургуульдаа орно. Дутуу баригдсан цэцэрлэг, сургуулиудыг ирэх сараас өмнө гүйцээн барих шаардлагатай байна. Тухайн жилийн төсвийг өмнөх оных нь намар УИХ-аар хэлэлцэн баталдаг. Гэтэл он солигдоод зун дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй, тендерийн сонгон шалгаруулалт хийгдэж дуусаагүй байгаа, маш хариуцлагагүй байдал түгээмэл ажиглагдаж байна. Цаашид барилгын ажилтай холбоотой тендерийг 3, 4-р сард зарлан, сонгон шалгаруулалтаа хийгээд, хичээл завсарламагц барилгын ажлыг эхлүүлж байх тал дээр яамд болон Худалдан авах газар анхааралдаа авах хэрэгтэй байна” гэдгийг онцолсон юм.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн үеэр сургууль, цэцэрлэгүүдийг төлөөлж ирсэн хүмүүс өөрийн байгууллагад тулгамдаад буй асуудлуудынхаа талаар мэдээлэл өгч, БСШУСЯ болон НБГ-ын төлөөлөл асуултад хариулж, уулзалтыг санаачлагч Ж.Батзандан гишүүн тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох газруудад чиглэл өгч байв.
Тухайлбал, 126 дугаар сургуулийн барилгын хөрөнгө оруулалт царцсан байдалтай, долоо дахь жилдээ үргэлжилж байгаа гэсэн бол 53-р сургуулийн тухайд Японы буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл барих гэтэл тухайн талбайд ургасан 60 гаруй модыг талбайгаас чөлөөлөх ажлыг хариуцаж хийх байгууллага олдохгүй байгаа нь ажилд саад учруулж байгааг хэллээ.
Түүнчлэн 40 дүгээр яслийн багш И.Батцэцэг тус цэцэрлэгийн байр нь БСШУЯ-нд харъяалагддаг бол үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн яаманд хамаардаг, хоёр салбарын дунд хаягдсан байдалтай олон жил явлаа гэдгийг тойргийнхоо гишүүнд учирлав. Тус яслийн барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа гаргасан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь цаашид эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэв.
Дүүргийн хэмжээнд цорын ганцхан, улсдаа хамгийн томд тооцогдох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүлээж авдаг 55-р сургуулийн захирал Ч.Ганбилэг “Тусгай хэрэгцээний багш нарыг Унгар улсад сургаж байгаа. Гэхдээ хэлний бэлтгэлд хамруулах талаар дэмжлэг үзүлээч” гэсэн юм.
Уулзалтад оролцсон цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эхийн төлөөлөл цэцэрлэгийг камержуулах шаардлагатай байгааг онцлон хэлж байлаа. Цэцэрлэг дэх нийтийн эзэмшлийн талбайд ганц хоёр камер тавьдаг ч анги танхимуудыг камержуулах төсвийг баталж өгдөггүй байна. Мөн сургуулийн багш нартай адил компьютер зэрэг дижитал хичээлийн хэрэгслээр хангагдах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан дээрх сургууль, цээцрлэгүүдэд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлүүлэх тал дээр холбогдох газруудыг шахаж шаардаж ажилана, та бүхний хяналт бас чухал шүү гэдгийг хэлсэн юм.
БЗД-ийн дээрх дөрвөн хорооны 6 сургуульд нийт 10 мянга гаруй хүүхэд, найман цэцэрлэгт 3000 орчим хүүхэд суралцаж, хүмүүжиж байгаа аж.