Өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарлаа. Цаг үеийн асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс ард иргэддээ хандаж хоёр асуудлаар мэдэгдэл хийх гэж байна.
2018 оны наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн үед Зам тээвэр, хөгжлмйн яамны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас Г-гийн амь насанд халдсан ноцтой гэмт хэрэг гарсныг ард иргэд мэдэж байгаа. Талийгаачийн ар гэр, үр хүүхдүүд, ах дүү хамаатан саданд МУ-ын ЗГ-ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.
Мөн дээр нь Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд байгалийн гамшиг, ус үерийн аюул болж 300 метр газарт төмөр замын суурь бүтэц эвдэрсний улмаас Сайншандаас Улаанбаатар руу явсан нэг зүтгүүр, тээшний хоёр вагон, зогчигчдын хоёр вагон замаас гарсан осол боллоо. Уг вагонд 328 зорчигч явсан. Галт тэрэг саатахаас 20 минутын өмнө олон улсын чиглэлийн 33 дугаар галт тэрэг хэвийн явж өнгөрсөн. Үүнээс хойш 20 минутын дараа хүчтэй үер бууж, зам эвдэрсэн. Үүний араас галт тэрэг орж, осол гарсан. Вагонд явсан хүмүүсийн биеийн байдалд анхаарал тавьж, аймаг орон нутгийн эмнэлгүүд, онцгой байдлын албаны хүмүүс ажиллаж 88 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Хоёр хүний бие хүнд байна гэсэн мэдээлэл байна.
Эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд Монгол Улсын ЗГ-ын тэргүүний хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА.
Сэргээн босголтын ажил үргэлжилж байна. Улаанбаатар төмөр замын сэргээн засах анги, ОХУ-ын төмөр замын сэргээн засварлах техникийг авчирч үерийн улмаас бий болсон гэмтлийг арилгахаар ажиллаж байна.
Бидэнд ийм эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ харамсаж, эрдэнэт хүний амь эрсэдсэнд Монгол Улсын ЗГ-ын тэргүүний хувьд Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА.
Засгийн газар байгуулагдсанаас хойш 2 зорилт дэвшүүлэн тавьсан. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ажлыг хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан.
Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, эргэлтийг хангах ажлыг зохион байгуулах чиглэлээр бид ажлаа явуулж байна. Хоёрдахь зорилт хэрэгжиж байгаа. Улсын маань эдийн засаг Хүрэлсүхийн ЗГ-ыг хүлээж авахад 1.2 хувийн өсөлттэй хүндхэн нөхцөлд бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр Улсын эдийн засагт сэргэлт гарч, эдийн засгийн бодит өсөлт 6.2 хувьд хүрсэн. Энэ намар өсөлт 8 хувьд хүрэх боломж байна.
Бидний ажилд дутагдал бас гарлаа. Энэ дутагдал бол эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдал юм. Тэр тусмаа төрийн албан хаагчид, тэр дундаа яамны удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүс архидан согтуурч нэгнийхээ амийг хөнөөсөн явдалд үнэхээр харамсаж байна. Энэ бүхий төлөө дахин уучлалт хүсэж байна.
Сахилга хариуцлага, дэг журмыг шат шатандаа бэхжүүлэхийг энэ үйл явдал маш тодорхой харууллаа. Цаашдаа төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллах ёстойг дахин мэдэрлээ.
ТИЙМ УЧРААС ЗТХЯ-НЫ САЙД, ДЭД САЙД, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ГАЗРЫН ДАРГА НАРЫГ ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр өнөөдөр ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙНА.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Сайд УИХ-аар томилогддог тул энэ асуудал Парламентаар эцэслэн шийдэгдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон гүйцэтгэх болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг МУ-ын ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ гурван хүн ажлын алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөгдөх тухай хувийн өргөдлөө өгснийг онцолж хэлмээр байна гэж мэдэгдлээ.