Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нийслэлд хийж байгаа зам, гүүрийн бүтээн байгуулалтын явцад хяналт тавилаа. Нийслэлд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дөрвөн том гүүрийг шинэчилж байна.
Туул гол дээгүүрх Баянзүрхийн гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК ажиллаж байна. Барилгын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн юм.
Баянзүрхийн үндсэн гүүр 321 м, өргөн 22.6 метр. Тээврийн хэрэгсэл дөрвөн эгнээгээр зорчих боломжтойгоос гадна явган хүний 2 эгнээтэй замтай байх юм. Мөн гэрэлтүүлэг, тохижилт, ногоон байгууламж хийнэ.
Гүүрийн барилгын талбай дээр 823 тн арматур төвлөрүүлж, хайрцган дам нурууны хэв хашмалыг ажлын талбайд ирүүлжээ. Одоогийн байдлаар хайрцган дам нурууны доод үеийн хэв хашмал угсарч, арматур зангидаж байна. Энэ онд хайрцган дам нурууны 159,84 метр хэсгийг цутгана. Одоогоор барилгын ажил 24 хувьтай байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд дам нурууг бүрэн цутгаж, ажлыг 60 хувь хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гүүрийг 2020 оны хоёрдугаар сард хүлээлгэн өгөх ч ирэх оны 11 дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажлаа шуурхайлахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.
ЗАМЫН ЦАГДААГИЙН УУЛЗВАРЫН ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА
Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгаж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ийг тус тус хийсэн байна.
Газар чөлөөлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлүүд үүссэнийг шийдвэрлэхийг газрын албанд үүрэг болголоо. Гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын хоолой, цэвэр усны шугамыг шилжүүлж байна.
Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурна.
Гүүрэн гарц нийт 6 хэсгээс бүрдэнэ.
- Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,
- Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
- Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай,
- Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч, Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.
Төслийн нийт төсөвт өртөг 42,3 сая ам доллар. Гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулна. Энэ оны 11 сар гэхэд дам нурууныхаа гол суурийг дуусгахаар ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага танилцууллаа.
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН АЖИЛ 11 ДҮГЭЭР САРД ДУУСНА
Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийж, гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж, хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.
Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч, хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурна. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.
Яармагийн гүүрийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд ярьж байна. Энэ гүүр ашиглалтад орсноор хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачаааллыг даах юм.
ХАГАС ЖАРНЫ ДАРАА УЛААНБААТАР ХОТЫН ГҮҮРҮҮД ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний барилгын ажлын талбайд очлоо. Энэ төслийн хүрээнд Сонсголонгийн хуучин гүүрний хажууд 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болох юм.
Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн групп” компани шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Туслан гүйцэтгэгч “Ган гүүр” ХХК-ийн ерөнхий инженер Н.Лхагвадорж “Ажил хэвийн үргэлжилжилж байна. Ажил тавдугаар сард эхэлсэн. Наадмаас хойш бороо элбэгтэй байсан учир гол үерлэж, ажил бага зэрэг удааширсан. Одоо 30 хувьтай байгаа ч ирэх 11 сар хүртэл ажиллана. Гүүрийг 2019 оны арван нэгдүгээр сард ашиглалтад өгөх ёстой. Энэ оны 11 сар хүртэл дам нуруу, бетон цутгалтыг дуусгаад нэгдүгээр сард мөс хөлдсөн үед угсарна. Ирэх долдугаар сард наадмаас өмнө шинэ гүүрийг нээгээд, арван нэгдүгээр сар хүртэл хуучин гүүрийг засна” гэлээ.
Хүндрэлтэй асуудал нь санхүүжилтийг Сангийн яам төсвийн хязгаарлалттай холбоотойгоор бага тавьсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Замын цагдаагийн гүүрний ажил хоцрогдолтой байсан. Учир нь хотын төвд учир олон сувагжилт тухайлбал дулаан, цэвэр, холбоо мэдээлэл, цахилгааны сувагчлалууд мөн газар чөлөөлөлт гээд төлөвлөгдөөгүй ажлууд гарсан. Гэхдээ гүйцэтгэгч компани хоцрогдолдоо нөхөж байна. Ихэнх гүүрүүд 1960-аад онд баригдсан учир Туул гол дээрх гүүрүүдийг шинэчлэх шаардлагатай.
Хүндрэлтэй асуудал нь санхүүжилтийг Сангийн яам төсвийн хязгаарлалттай холбоотойгоор бага тавьсан. Гүйцэтгэгч компаниуд бололцоогоо ашиглан ажиллаж байна. Нийслэлийн зүгээс бид дотоод зохицуулалт хийж, бусад зээл тусламжийн хөрөнгийг шилжүүлж байна. Гүүр барих гэдэг зүгээр барилга байгууламжийн асуудал биш. Доогуур нь олон сувагчлал, дэд бүтцийн шугам шилжүүлэх зэрэг олон асуудал байдаг.
Нийслэлийн төв гүүрүүд учраас өнгө үзэмжтэй байх ёстой. Эдгээр гүүрүүд ашиглалтад орвол Зайсангийн гүүр үлдэнэ. Гүүрийн засвар шинэчлэлд туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа монгол компаниуд туршлага хуримтлуулж, Зайсангийн гүүрийг монгол компанийн, монгол инженерүүдтэй хамтран шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа. Орчин үеийн өнгө загвартай хийхээр төлөвлөж байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.