Австрийн нийслэл Вена хот амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ. Их Британийн EIU судалгаа, дүн шинжилгээний байгууллагаас жил бүр гаргадаг жагсаалтыг сүүлийн 7 жил тэргүүлсэн Австралийн Мельбурн хот Вена хотод байраа тавьж өгөн, 2т бичигджээ.
EIU байгууллагын жил бүр гаргадаг тус жагсаалтад дэлхийн 140 хотыг тогтвортой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, соёл урлаг, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэн эрэмбэлдэг юм.
Жагсаалтын эхний 10т Японы Осака хот 3т, Токио 7д бичигдсэн нь тус хотуудад гэмт хэргийн гаралт багасч, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирсантай холбоотой гэнэ.
Өнгөрсөн жилийн жагсаалтанд 9 болон 10т бичигдэж байсан Хельсинки, Хамбург хотууд эхний 10т багтаж чадаагүй байна.
Мельбурн хот эхний байраа алдсан ч жагсаалтын эхний 10т Австралийн гурван ч хот багтсан ба Мельбурн 2т, Сидней 5т, Аделайд 10т тус тус бичигджээ.
Эхний 10т мөн гурван хот нь багтсан улс бол Канад. Канадын Калгари 4т, Ванкувер 6д, Торонто 7д тус тус бичигдсэн байна.
Жагсаалтын эхний 10т Европын 2 л хот багтсаны нэг нь Данийн нийслэл Копенгаген юм.
Хэд хэдэн алан хядах үйл ажиллагаанд өртсөн Францын нийслэл Парис мөн Английн Манчестер хотуудын тогтвортой байдлын үзүүлэлтүүд өнгөрсөн 12 сарын хугацаанд мэдэгдэхүйц дээшилсэн байна.
Азийн хотууд дундаас 2015 онд эрэмбээрээ огцом доошилсон Хонконг энэ удаа 35д бичигдсэн бол Куала Лумпур, Катманду, Коломбо, Дакка зэрэг хотуудын үзүүлэлт сүүлийн нэг жилд буурчээ.
2017 онд хоёр ч удаа үерт автсан Пуэрто Рикогийн Сан Хуан хот 21 байраар ухарч жагсаалтын 89д бичигдсэн байна.
Сирийн нийслэл Дамаск 140д бичигдэж амьдрахад хамгийн таагүй хотоор шалгарчээ. Түүний дээр Бангладешийн Дакка, Нигерийн Лагос нар тус тус бичигджээ.
2018 оны амьдрахад хамгийн ТААТАЙ хотууд
1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Торонто, Канад
7. Токио, Япон
9. Копенгаген, Дани
10. Аделайд, Австрали