Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдад Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь орууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ.