Булган аймгийн хэмжээгээр энэ зун 16 сумын 48 багт гэр цэцэрлэг ажиллажээ. Малчдын хүүхдийг сургуульд бэлтгэж, сургуулийн өмнөх боловсрол олгохоор гэр цэцэрлэг жил бүр ажиллуулж, хөдөөгийн иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байна. Аймгийн хэмжээгээр 2017 онд 16 сумын 54 багт гэр цэцэрлэг ажиллаж 1217 хүүхдийг сургалтад хамруулжээ.
"Манай сум энэ зун 3 багт гэр цэцэрлэг ажиллуулж, 75 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олголоо. Мөн малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор хөдөөгийн 44 хүүхдийг сумын төвд 14 хоногийн сургалтад хамруулсан" гэж Хишиг-Өндөр сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.Баасансүрэн ярилаа.