2008 оноос хойш буюу сүүлийн 10 жилийн хугацаанд хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмээгүй тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд зардлаа нөхөх боломжгүйд хүрээд байна хэмээн “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээллээ.
10 жилийн хугацаанд шатахуун, түлшний үнэ, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ч хот хоорондын тээврийн тасалбарын үнэ 2008 оноос хойш нэмэгдээгүйн улмаас ажилчдынхаа цалинг нэмэх нь бүү хэл алдагдалд ороод байна гэлээ.
Нийт 72 чиглэлд 59 ААН 1000 гаруй тээврийн хэрэгслээр, үүнээс 800 гаруй нь 45 хүний суудалтай том оврын автоус, жилдээ 2,3 сая, өдөрт 6000-7000 зорчигч тээвэрлэдэг байна.
“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү:
"Бид ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвд мэдэгдсэн. Найм хоногийн өмнө ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран нартай уулзаж, гурвалсан уулзалтаар үнэ тарифийн асуудлыг зохицуулъя гэж шаардах бичиг өгсөн. Харамсалтай нь сайд ажлаасаа чөлөөлөгдлөө.
Зорчигч тээврийн ААН-үүд 2008 оныг хүртэл тогтсон үнэгүй байсан бол 2008 онд салбарын яамнаас жишиг тариф 1 хүн км-ийг 50 төгрөг гэж тогтоосон. Гэхдээ энэ үнийг мөрдөөгүй, өдийг болтол 1 хүн км нь 31-44 төгрөг байсаар ирлээ.
Гэхдээ бид ашиг, орлоготой байх хэмжээнд үнэ нэмэхийг шаардаагүй. Зөвхөн зардлаа нөхөх хэмжээнд нь нэмэхийг хүсэж байна.
Учир нь хүн ардын амьдрал ахуйг бодолцсон, хоёрдугаарт үүнийг дагасан хууль бус хулгайн тээвэр явдаг учраас 50 төгрөгийг мөрдөөгүй юм. Хулгайн тээвэрчид улсад татвар төлдөггүй, тарифаас доогуур үнээр зөвшөөрөлгүй тээвэрлэдэг.
2008 онд 1 хүн км-ийн үнийг 50 төгрөгөөр тогтооход 1 л бензин 900 төгрөг, дизель түлш 980 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар бензин, дизель түлшний үнэ 3,5 дахин буюу бензин 1900-2100, дизель түлш 2080-2300 төгрөг болж өсөөд байна.
Мэргэжилтнүүдийн тооцсоноор бидний бүх зардал, ажилчдын цалин, сэргээн босголт зэргийг бодвол 1 хүн км-т 73-81 төгрөг, хажуугаар нь өөр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд 1 хүн км-т 61-66 төгрөгөөр явбал ашигтай явна.
Гэхдээ бид ашиг, орлоготой байх хэмжээнд үнэ нэмэхийг шаардаагүй. Зөвхөн зардлаа нөхөх хэмжээнд нь нэмэхийг хүсэж байна. Зарим ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоохоор болсон тухайгаа мэдэгдсэн.
2008 онд 50 төгрөг, 2013 онд дээд тал нь 55 төгрөгийн жишиг үнэ тогтоож байсан.
Хот хоорондын тээврийн хэрэгслийн суудал ашиглалт 56-69 хувьтай байдаг, суудал дүүрдэггүй. Гурван хүнтэй ч, 30 хүнтэй ч цагтаа хөдлөөд явдаг.
Өнөөдөр бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ, долларын ханш нэмэгдсэн ч бид 31-44 төгрөгөнд 10 жил үнээ барьсан. Тиймээс сайдын тушаалын дагуу 50 гаруй төгрөгөөр үнийг зохицуулж өгөөч гэж хүсэж байна.

Энэ алдагдлаа бид өөрсдөө төлдөг, төрөөс нэг ч төгрөг нөхөн төлбөрт авдаггүй. Уг нь авто тээврийн тухай хуульд алдагдлыг төрөөс хариуцаж байх тухай заасан байдаг. Гэтэл одоо болтол төрөөс шийдээгүй.
Жишээ нь, Хөвсгөл аймаг руу 32 мянган төгрөгөөр явдаг бол энэ нь өсөөд 60 гаруй мянган төгрөг болох ёстой. Гэвч бид үнийг ингэж нэм гээгүй. 40 мянган төгрөг болгоход бид зардлаа нөхөж чадах юм. Аргагүй байдалд ороод байна" гэлээ.