Тонгагийн Вант улсын Ерөнхий сайд Акилиси Похива Номхон Далайн арлын орнуудын төрийн тэргүүнүүдийг жин хасах нэг жилийн уралдаанд оролцохыг уриалжээ. Ингэснээр улс орны тэргүүнүүдийг иргэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх болно хэмээн онцолжээ.
Ерөнхий сайд Акилиси Похива ирэх сард болох Номхон далайн Арлын орнуудын форумын үеэр энэхүү саналаа тавих гэнэ.
Хүн амын дундах илүүдэл жингийн үзүүлэлтээрээ Номхон далайн арлын 10 улс хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогддог ба эдгээр улсуудын заримд нь хүн амын 90 хүртэлх хувь нь жингийн илүүдэлтэй болохыг ДЭМБ-аас онцолжээ.
Номхон далайн бүс нутгийн орнуудын иргэд голчлон загас болон жимс ногооноос бүрдэх уламжлалт хооллолтоосоо татгалзаж импортын боловсруулсан бүтээгдэхүүн, өөх тос ихтэй мах иддэг болсонтой холбоотойгоор таргалалт ихээр нэмэгджээ.
Samoan Observer сонинд өгсөн ярилцлагада Акилиси Похива Номхон далайн бүс нутгийн эрх баригчид хүүхдийн таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэгтэй тэмцэж чадахгүй байна хэмээн шүүмжилжээ.
Тэрээр ирэх сард болох Номхон далайн арлын орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр жин хасах уралдаанд оролцох санал тавихаа мэдэгдсэн ба, “Хэн хамгийн их жин хаяхдаа биш харин жингээ их бага хэмжээгээр хасах, хөнгөн хооллох, эрүүл зөв амьдрах эрмэлзэлтэй болохдоо юм. Төрийн тэргүүн нь эрүүл зөв амьдралыг эрхэмлэж эхэлснээрээ ард иргэдээ ч мөн адил эрүүл зөв амьдралд хөтөлнө шүү дээ.” хэмээн онцолжээ.
Эх сурвалж: BBC