Алдарт Хэрмэн цав. Өмнийн говийн 9 гайхамшигийн нэг төдийгүй Монгол орны үзэсгэлэнт газар билээ.
Тэр дундаа Өмнөговьдоо хамгийн том газар нутагтайд тооцогддог “Гурван тэс” суманд байдаг. Манай багийнхан 10 гаруй км үргэлжлэх өвөрмөц тогтоцтой тэр л газрын өнгө төрхийг өдөржин, шөнөжин, нартай сартай, одтойд хэрхэн харагддагийг камертаа буулгахын тулд 2 сарын дундуур -25 хэмийн хүйтэнд гурван майханд 10 уулаа байрлаж түүдэг галын дэргэд хоол цайгаа хийж идээд тогтож ажилласан билээ.
Сэтгүүлч миний бие “Бидний цөөхөн монголчууд” төслийн багт ажиллаад хагас жил гаруй хугацаанд Монгол орны баруун хязгаар Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудын сум суурин бүрт хүрч ажиллахдаа өдөр бүр нэг шинэ хүнтэй танилцаж, нутаг нутгийн өв соёл, монгол ахуй, малчин хүний аж амьдралыг таньж мэдэж өөрөө өөртөө их мэдлэг мэдээлэл авч эх орноороо бахархахын үнэ цэнийг ойлгож яваа билээ. Энэ удаагийн аялал ч тэр. Зундаа +60 хэм хүртэл халдаг 100-200м гүнзгий их ганга жалгатай шаргалтанхан харагдах энэ газрыг “Хэрмэн цав” гэдэг.
Бидний яг байрласан газар их нөмөртэй байсан. Энэ газар үлэг гүрвэлийн олдвороор баялаг гэж судлаачид үздэг. Маш урт үргэлжлэх тул төөрөх магадлал өндөр юм байна лээ гэж манай багийн ахлагч Д.Нямдорж, багийн гишүүн Д.Батсайхан нар хэлж байлаа. Хэрмэн цавын эхэнд нутгийнхны цагдаа толгой гэдэг 10 м өндөр цонж бий. Зарим хүмүүс Харуул толгой ч гэж нэрлэдэг. Тэр Цагдаа толгойгоос эхлээд бидний байрлаж байгаа газар хүртэл явганаар хүрч ирэхдээ 7 цаг алхаад гэрэл зураг авч явснаа ярьсан юм. Яг тэр дунд явахад сонин тогтоцтой, хэлбэр дүрстэй ч юм шиг, эртний түүх өгүүлэх газар ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх аж. Их элсэрхэг тэгээд яг гүн рүүгээ дулаахан. Манайхан 3 хоногийн хугацаанд Хэрмэн цавыг хүссэн өнцгөөсөө авч нэвтрүүлэг бэлдэж видео ч хийлээ.
Гүнзгий, их гангатай бөгөөд хайлаас, сухай, тоорой модоор хүрээлүүлсэн тул их үзэсгэлэнтэй харагддаг. Жаргах нарны туяанд бүр ч үзэсгэлэнтэй . Нэг л тийм тайван нам гүм сэтгэгдэл төрүүлж байлаа. Эсрэгээрээ ганцаараа явбал айдас төрүүлэхээр ч юм шиг. 1000м өндөртэй, том ангал цавуудыг үүсгэсэн асар том эрэг ганга гэж нутгийнхан тайлбарлаж байлаа. Хэрмэн цавын төгсгөлд баянбүрд бий. Жилээс жилд өнгө өвөрмөц тогтоц нь хувьсан өөрчлөгдөж болох байгалийн үзэсгэлэнт өвөрмөц энэ газрыг бид энэ цагийг түүхийг бичиж л байгаа юм чинь камер дурандаа буулгаж энэ чигээр нь авч үлдэх ёстой билээ. Иймээс ч гурав хоносон. Бидний цөөхөн монголчууд төслийн багийнхан хээр гадаа хонохдоо их бэлтгэлтэй явдгийг дурдмаар. Монгол бүсгүй санаачилсан Flames брэндийн хадлан дээл, аяны мешок, куртка, техник аппаратураа хийдэг цүнх гээд л бүгдийг эндээс авдаг. Ингэж л бид 3 хоног тус гайхамшигтай газар хүйтнийг үл ажран хүссэн зураг авалтуудаа хийгээд буцах замдаа 2 ч айлаар орлоо.
Эхний орсон айл. Д.Дорж малчин, гэрэл зурагчин. Тэрээр ийнхүү хуучиллаа.
Өвөөг Дорж гэдэг, одоо 80 настай золгож байна. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багт амьдардаг. Насаараа л мал маллаж явна. Өөрийгөө гололгүй бас гэрэл зураг сонирхоно оо. 1999 онд манай энд Япон гэрэл зурагчин ирсэн юм. Надтай хамт манай энэ хавиар явж ирвэс, хулан, хар сүүлт гээд амьтдын зураг авах зорилготой ирсэн. Гэвч би ирвэсийг олж хараад нөгөөх маань харж чадалгүй буцаж билээ. Тэгээд амласан ёсоороо дараа нь дахиж ирээд ирвэсийг олж харан зургийг нь буулгаж чадсан юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа надад шуудангаар Nikon D100 гэдэг аппаратыг нөгөө Япон гэрэл зурагчин маань явуулсан байдаг байгаа.
Би ч баярлах, гайхах зэрэгцээд л өнөөхөө ашиглаж сурахаар гэрэл зургийн ном авч өөрөө өөртэйгөө ажиллаж эхэлсэндээ. Ингэж л анх гэрэл зурагт дуртай болсон. Өглөөд малаа хариулахдаа байгалийн торгон агшныг буулгаад л сүүлдээ аргаль, янгир, зээр гарч ирэх үеийг нь мэдэж аваад тогтмол зургийг нь авч хадгалдаг болсон. Дараа нь бас нэг Америк жуулчин ирээд миний авсан зургуудыг хараад урам өгч надад дахиад нэг аппарат бэлэглэсэн юм.
Ингээд л байгалийн ховор агшин болон ховор амьтдын зургаараа хэд хэдэн альбом гаргасан даа. Ойрын үед хөл жаахан өвдөөд уул хадаар явж ан амьтдынхаа зургийг авч чадахгүй л байна. Гэрэл зургийн сонирхол, ан амьтдыг хамгаалах үйлсээ үр ач нартаа өвлүүлж үлдээе л гэж ойрноос их бодогдож байна даа.
Өмнөговь аймгийн гурван тэс сумын 3 -р багийн малчин Ж. Моломжамц. Сум дундаа хамгийн захын айл. Байгаль цаг уурынхаа ааш араншинд дэндүү дуртай нэгэн. Энэ хүн малчин, зураач, мөн сийлбэрч. Мал маллахын хажуугаар энд тэнд аймгуудын жуулчны баазад урилгаар очиж сийлбэр хийдэг нэгэн. Түүний модоор урласан сийлбэр нь гадаадад зарагддаг. Гэхдээ монголчууд хямд үнээр авч цаашаа өндөр үнээр дамладаг юм байна лээ. Би ч өөрөө мөнгөний хэрэгцээ гарахаар хямдхан үнэлээд байгаа гэж тэрээр ярьж байсан. Ж.Моломжамц хүүхэд байхаасаа л модоор сийлбэр хийх сонирхолтой байсан. Түүний өсөж төрсөн говь нутагт даанч сайхан мод ургах юм. Түүнийг буйлс гэнэ. Энэ нь өөрөө их онцлог мод. Шөрмөсөн буйлс, Торлог, Яшил гээд төрлүүдтэй. Говийн мод ямар уран байдгийг дэлхийд таниулах зорилготой одооноос эхэлж байна даа гэж тэрээр ярина.
Хүн ардынх нь хөдөлмөрч занг тоочоод баршгүй. Амьдралын эх мод, модны эх ус гэж. Гурван тэс сумын иргэн Д.Бат-Очир аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж говьд мод хэрхэн тарьдгийг харуулж яваа хүн байна. Говийн саарал хөрс шим сайтай байдаг гэнэ. 5 га газрыг ойжуулж 7-8 төрлийн мод тарьж байна. Айхавтар хүчтэй бордоо хэрэглэдэггүй гэнэ. Хайлаас, Улиас, Заг, Жигд, Сухай тарьж байгаа ба Хайлаас мод ганд их тэсвэртэй учир нутгийн иргэдээ тарьж ургуулахыг зөвлөдөг гэнэ.
Ингээд бидний аялал дууссангүй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Суварга гэдэг газар очлоо. Энэ газар бол Дорноговийн энергийн төвийн дараа ордог гэж нутгийн иргэд ярьж байна. Түүх нь: Энэ суманд Овоотын хийд гэж байсан. Тэрхүү хийд нь 2 дацан 9 дугантай 100 гаруй ламтай Өмнөговь аймгийн хамгийн баруун урд талын хийд байжээ.
Одоо бол туурь л байгаа. Энэхүү хийдийн лам нар одоогийн цагаан суварга гэгдэх газар хөдөөлж номоо бясалгадаг байжээ. Цагийн аясаар хурал байгуулагдаж дээд шатны лам хуврагууд ирж ном бясалгаж хурал хурдаг болж. Энэхүү түүхт газар нутгийн иргэдийн санаачилгыг дэмжиж суварга босгосон нь МАК компанийн хамт олон юм байна.
Айл өрх нь амьжиргаа сайтай. Ажилч хичээнгүй. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой тус сум нь 2,9 сая га газар нутагтай. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд бид ажиллалаа. Түүхийн жимээр хэн нэгэн аялж бидний ажилласан, аялсан уулзсан учирсан бүхэн эх орны минь ирээдүй хойчид архив болон үлдэх учраас энэ бичсэнийг минь ч гэсэн уншаад энэ сумтай танилцаж алдарт Хэрмэн цавд очоорой.