ХБНГУ улсад төмөр замын болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах, тус улсад ажилд зуучлах талаар “Rail Berlin Representative office”–ийн төлөөлөгчид өнөөдөр /2018.08.15/ мэдээлэл хийлээ.
Энэ тухай тус улсын галт тэрэгний машинист Александр Постлер мэдээлэл өгөв. Тэрбээр “Би 30 гаруй жил Германы төмөр замын салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад төмөр замын чиглэлээр ажиллах хүчин дутагдах болсон. Монгол Улсаас галт тэрэгний машинистаар ажиллах боломжтой залуусыг ажилд зуучлахаар ирсэн” гэв. Тэдний зүгээс бүртгүүлэх залуусыг тодорхой шаардлагуудыг хангаж буй эсэхийг харгалзаж үзэх ажээ. Үүнд:
- 21-с дээш насны
- Герман хэлний B2 түвшинтэй
- Ёс зүйтэй, өндөр хариуцлагатай
- Ямар нэгэн муу зуршилгүй, ачаалал даах чадвартай байх зэрэг үзүүлэлтүүд багтана.
Эхний ээлжид хэлний шаардлагыг хангасан 6-7 залууг шалгаруулж авах юм байна. Тэднийг Германд 7-9 сарын хугацаанд мэргэшүүлсэн сургалтад суулгана. Сургалтанд суулгасны дараа ажлын байраар хангах юм байна. Байрлах байр, визний асуудлыг ч зохион байгуулагчид шийдэж өгөх бөгөөд хамгийн чухал нь ажилдаа маш нягт нямбай, хариуцлагатай хандах ёстой гэдгийг онцгойлон анхааруулж байлаа.
Мөн Германд ажиллах сонирхолтой залуус “Сэрүүлэг” дээд сургуулийн 202 тоотод байрлах Герман хэлний ангид суралцаж, энэ ажлын байранд зуучлуулах боломжтой ажээ.
Герман хэлний сургалтын төвийн багш А.Сарнай:
“Бид зуучлалын төлбөр авахгүй. Гагцхүү Монгол залуусыг ажилтай, орлоготой болгох зорилгоор энэхүү мэдээллийг түгээж байна. Манай монголчууд хаана ч очсон газардахгүй ажилладаг. Энэ ч утгаараа Герман улсад төмөр замын салбарт ажилласнаар 3-5 мянган еврогийн цалинтай ажилд бид Монгол залуусыг зуучилна. Эхний удаад хэлний шаардлагыг хангасан байхад болно” гэлээ.
О.Дорж