Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар жүжигчин Скарлетт Йоханссон 2018 онд хамгийн их орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорчээ.
Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүйн орлого хамгийн өндөр орлого олсон эрэгтэй жүжигчдийн жагсаалтын 7д бичигдсэн Том Крузынхаас ч бага байгаа нь анхаарал татаж байна.
Өнгөрсөн жил өрнөсөн Time’s Up хөдөлгөөний ачаар Холливүүд дахь эрэгтэй эмэгтэйчүүдийн цалин хөлсний ялгаа олны анхаарлыг татаж чадсан билээ. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүйн орлого хамгийн өндөр орлого олсон эрэгтэй жүжигчдийн жагсаалтын 7д бичигдсэн Том Крузынхаас ч бага байгаа нь анхаарал татаж байна.
Энэ жил нээлтээ хийсэн Avengers: Infinity War кинонд тоглож, Isle of Dogs хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Скарлетт Йоханссон өнгөрсөн нэг жилийн дотор 40.5 сая ам. доллар олж жагсаалтыг тэргүүлжээ. Тэгвэл жагсаалтын хоёрт 28 сая ам. долларын орлоготойгоор жүжигчин Анжелина Жоли бичигдсэн байна.
Эрэгтэй жүжигчдийн хувьд жүжигчин Марк Уолберг 68 сая ам. долларын орлоготойгоор жагсаалтыг тэргүүлжээ.
Өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтын 3т 19.5 сая ам. долларын орлоготойгоор Женнифер Энистон бичигджээ. Түүний олсон орлого хамгийн их орлого олсон эрэгтэй жүжигчдийн жагсаалтын 20т 19 сая ам. долларын орлого олсон гэж бичигдсэн Жереми Реннерийнхтэй бараг л ойролцоо байгаа юм.
Жагсаалтын
- 4-т Женнифер Лоуренс (18 сая ам. доллар),
- 5-д Рийз Уизерспун ( 16.5 сая ам. доллар),
- 6-д Мила Кунис ( 16 сая ам. доллар),
- 7-д Жулия Робетс (13 сая ам. доллар),
- 8-д Кэйт Бланшет (12.5 сая ам. доллар)
- 9-д Мелисса МакКарти (12 сая ам. доллар),
- 10-т Гэл Гэдот (10 сая ам. доллар) тус тус бичигджээ.
Сонирхолтой нь энэ жилийг орлогоороо тэргүүлсэн Скарлетт Йоханссон өнгөрсөн жилийн жагсаалтад багтаагүй байсан бол өнгөрсөн жилийн жагсаалтыг 26 сая ам. доллараар тэргүүлж байсан Эмма Стоун энэ жилийн жагсаалтанд багтаагүй байна.
Эх сурвалж: IZ.ru