Олимпийн наадмын орох, хамгийн том спортын үйл ажиллагаа болох Азийн наадам эхэллээ.
Азийн олимпийн хорооноос зохион байгуулж буй, 18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн нийслэл Жакарта хотод болж байна. Хамгийн анхны Азийн наадмыг 1951 онд Энэтхэгийн Дели хотод зохион байгуулсан түүхтэй.
Эзэн орон болох Индонез энэ наадамд 20-22 алтан медаль авч, медалийн тоо, чансаагаар эхний аравт багтах зорилго тавьжээ.
Азийн наадамд тамирчид спортын 58 орчим төрлөөр өрсөлдөнө. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр болох юм. БНХАУ хамгийн олон буюу 893 тамирчнаа илгээсэн бол БНСУ-ын 813, Японы 793 тамирчин оролцож байна.
Харин манай улсаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Б.Сэр-Од зэрэг нийт 328 тамирчин энэ наадамд хурд, хүчээ үзнэ.