Испанийн Байгаль орчны яамнаас гаргасан судалгаанаас үзэхэд Испанид гахайн тоо толгой анх удаа хүн амынхаа тоог давлаа. Испанид хүн амаасаа 3.5 саяар илүү буюу 50 сая гаруй гахай байгаа гэнэ.
2013 оноос хойш гахайн тоо толгой есөн саяар өссөн бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 4 сая тонн гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэнэ. Гахайн тоо толгой өсөж буй нь зам тээвэр, цахилгаан, аж үйлдвэрийн дараа хүлэмжийн хийг үүсгэдэг дөрөв дэх том хүчин зүйл болж байгаа аж.
Гахайн махан үйлдвэрлэлтэй холбоотой хүнсний аюулгүй байдлын асуудал мөн гарч байна. Энэ жил өттэй гахайн махыг буцаасан хэргийн дагуу цагдаа нар мөрдлөг хийжээ. Цагдаа нар хууль бус ханган нийлүүлэгчдийн сүлжээг илрүүлсэн байна. Тэд эрүүл аюулгүй байдлын шаардлага хангаагүй хэмээн үзсэн 50 тонн гахайн махыг дахин хаяглан худалдаанд гаргасан байжээ.
Үйлдвэрлэгч Франциско Эспарраго “Хуулийн зохицуулалт хийх хангалттай нөөц байдаггүй. Аж үйлдвэрийн салбарыг хянахгүй бол луйварчид байсаар байна. Өндөр эрэлтийг хангаж чадахгүйгээс ийм зүйл болж байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Guardian