Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хот, Баяннуур, Бугат, Ордос хотууд ажлын айлчлал хийжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг хүлээн авч, уул уурхай, эрдэс баялгийн салбарын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын боломжийн талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Ли Жихөн энэхүү айлчлал нь хоёр талын салбарын харилцаанд чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, цаашдын харилцааны хүрээг өргөтгөж шинэ түвшинд ахиулахад хоёр тал хамтран ажиллахыг хүслээ.