Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.
Энэ шийдвэрээс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байв. Энэ хэмжээг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.
Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
Өнгөрсөн сарын дүнгээр ажиллах хүчний тоо 1.4 сая болж өссөн юм. Үүний 8 хувь буюу 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалинтай. Тэд ирэх оноос эхлэн 320 мянган төгрөгийн цалин авах нь ээ.