The Warner Brothers студийн “Галзуу Баян Азичууд” уран сайхны кино Америкийн бокс оффисыг тэргүүлжээ.
Жүжигчин Констанс Ву болон Хенри Голдинг нарын гол дүрд нь тоглосон тус кино бокс оффиссыг сүүлийн гурван жилд тэргүүлсэн анхны романтик инээдмийн кино болж байгаа аж.
Тэдний дунд монгол эмэгтэй Т.Энхтунгалаг мөн оролцон тогложээ.
Таван өдрийн өмнө нээлтээ хийсэн “Галзуу Баян Азичууд” кино 30 сая ам. долларын өртгөөр бүтсэн ба одоогийн байдлаар 34 сая ам. долларын орлого олоод байгаа аж.
Холливүүдийн бусад уран бүтээлүүдээс ялгаатай нь тус киноны бүх дүрд Ази гаралтай жүжигчид тоглосон юм. Тэдний дунд монгол эмэгтэй Т.Энхтунгалаг мөн оролцон тогложээ.
Холливүүдэд Азиас гаралтай жүжигчид голлон тоглосон уран сайхны киног хамгийн сүүлд 25 жилийн өмнө бүтээж байжээ.
Кевин Кваны “Crazy Rich Asians” нэртэй бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд Ази гаралтай Америк бүсгүй найз залуугийнхаа хөрөнгө чинээлэг гэр бүлийнхэнтэй танилцаж буйг харуулдаг.
Эх сурвалж: BBC