"Бидний цөөхөн монголчууд" төслийн баг хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж яриа ярилцлага, нийтлэл нэвтрүүлэг бэлдэхээр Арлын Япон орныг бүрэн бүрэлдэхүүнээрээ зорьсон билээ.
Энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой манай төсөл 21 аймаг 400 орчим сум сууринд хүрч ажиллах зорилготой бөгөөд одоогийн байдлаар Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь гэсэн 5 аймгийн 100 орчим сум суурин бүрт хүрч ажилласан байна. Анх удаа тус улсыг зорьж байгаа миний хувьд өндөр өндөр барилгууд олон сүлжилдсэн зам харгуй биднийг угтан авна гэсэн төсөөлөлтэй Арлын Япон орныг зорьсон маань саяхан мэт санагдаж байна. Японд 21 хоног ажиллана гэхэд урт мэт санагдаж байсан бол харвасан сум шиг хурдан өнгөрснөө нуух юун.
"Бидний цөөхөн монголчууд" төслийн баг Осака, Нагоя, Киото, Нийгата, Нагаока, Хоккайдо, Токио гэсэн долоон хотод ажилласан. Ажиглаад байхад Японы нийслэл Токио хотоос бусад хотууд нь харьцангуй өндөр байшин барилга багатай санагдсан. Учир нь газар их хөдөлдөг. Ингээд ажиллах явцдаа Япон улсын хөгжил, хүмүүсийнх нь амьдралын хэм маягтай танилцаж явлаа. 130-аад сая хүн амтай тус улсын хөгжлийн үндэс нь маш энгийн хэрнээ хэн бүхэн хэрэгжүүлчихмээр санаа авах зүйлийг олж харснаа эрхэм уншигч тантай хуваалцъя.
Зам талбай эргэн тойронд битүү ногоон байгууламж. Тэр битгий хэл байшингийн эрэг тохой булан бүрт нь мод цэцэг тарьсан байх юм. Аливаа хотын хөгжлийн өнгө үзэмжинд ногоон байгууламж чухал гэдгийг тухайн улс хэрэгжүүлж чаджээ. Мөн аль ч хотод нь гэр бүлээрээ амарч зугаалах манайхаар бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Койн/ их байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх газар ганц нэг биш маш олноороо байгаа нь нүдэнд тусаж байлаа.
Түм түжигнэж бум бужигнасан хөл хөдөлгөөн ихтэй тус улсын гудамж талбайд хогны сав байхгүй хэрнээ нэг ч хоггүй байгаа нь гайхалтай. Энэ нь хогоо ялгаж ангилж хийдэг. Дахин боловсруулдаг. Иргэд нь ч ухамсараараа чихрийн цаас байсан ч хаядаггүйг нь манайхан бүр хэрэгжүүлмээр. Япон улс хог хаягдлыг, ангилах дахин боловсруулах системд маш их анхаардаг. Газар нутгийн хэмжээгээр төдий л гайхуулах юмгүй арлын Япон орон Ази тивийн зүрхэнд оршдог. Тэд зай талбайг маш сайн ашиглаж чаддаг ард түмэн. Амьдарч байгаа байшин, машинаа байрлуулж буй байдал, албан байгууллагууд нь ч тэр. Жижиг талбайд ч тав тухыг цөм бүрдүүлсэн байдаг.
Тэд дугуйг амьдралынхаа хэрэглээнд бүрэн ашиглаж чаддаг ард түмэн. Найман настай буурлаас наян настай хөгшид хүртэл дугуйг унаж байгаа нь нэг талаас амьдралын хэрэглээ боловч нөгөө талаас Япончуудын эрүүл мэнд урт насалж буйн нууц энэ ч байж болох юм.
“Шинкасэн” хурдны галт тэрэг. Тус галт тэрэг цагт 300 км хүртэл хурдлах чадалтай. Ингэснээр хотоос зайдуу оршин суудаг иргэдэд хичээл, ажилдаа богино хугацаанд, хожимдолгүй хүрэх боломж олгодог. Япончууд цагийг маш хатуу чанд барьдаг. Бусдын буруугаас болсон ч бай хоцрохыг хүлээж авдаггүй.
Япон улсын хүн амын 70% нь хөгшчүүл. Иймээс улсын бодлогоороо тэднийг ажилтай байлгаж чаддаг нь их сайшаалтай санагдсан. Жишээ нь замын зохицуулагч, машины зогсоол зэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн таарна. Тэд ажлаа маш аз жаргалтай чин сэтгэлээсээ хийж байгааг та харна.
Бусдад садаа болохгүйг хичээдэг Япон улс хүүхдийнхээ боловсролд их анхаардаг. Бүр багаас нь бие даалгаж сургадаг бөгөөд ээж хүн хүүхдээ харж байгаа бол ажлаа хийхгүйгээр түүний өсөж хүмүүжихэд анхаарал хандуулдаг.
Япон улсад эрүүл мэндийн даатгалын дэвтэр бүрэн утгаараа хэрэгждэг. Хүүхэд бол 100% хамрагддаг бол том хүн 70% хамрагддаг. Мөн Японд гудамж талбай, хөдөө тосгон аль ч газар нь явахад тав алхаад л нийтийн биe засах газар таарна. Ариун цэврийн цаас бол хэдэн арваараа өрөөтэй байх юм. Цаас нь бас их онцлог. Усандаа шууд уусдаг. Тийм учраас хогны сав гэж байхгүй. Зарим нэг газар маш жижиг сав байна. Тэрэнд нь эмэгтэйчүүд хэрэглэлээ хийдэг. Манайх ч гэсэн хэрэгжүүлмээр нийтийн биe засах газруудаа олон болгоод ариун цэврийн цаасаа ёсыг бодож 1 ширхэгийг тавьчихаад дуусчихаар нь тавьдаггүй дээ. Хүмүүс нь ч гэсэн авдаггүй соёлтой хэрэглээг бий болговол энэ мэт зүйлийг хэрэгжүүлэхэд амархан санагдсан.