Австралийн засгийн газар Хятадын Huawei компанийг 5G технологид суурилсан утасгүй төхөөрөмж нийлүүлэхийг хоригложээ.
Тус төхөөрөмж мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулдаг, цаашлаад БНХАУ Австралийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог гэж үзсэн тул энэхүү шийдвэрийг гаргажээ. АНУ ч мөн адил шалтгааны улмаас Хятадын бизнесүүдийг шахах арга хэмжээ авч, Huawei компанийг хязгаарлаж байсан.
Барууны орнуудын тагнуулын агентлагууд Хятадын засгийн газар Huawei компанийн тоног төхөөрөмжийг ашиглан сонсох, мэдээлэл хулгайлах зэрэг тагнуулын ажиллагаа явуулдаг гэж үздэг. Хэдийгээр нотлох баримт байхгүй ч Хятадын хуульд албан байгууллага болон иргэд тагнуулын байгууллагыг дэмжин, хамтран ажиллах шаардлагатай гэж заасан байдаг гэнэ.
Хятадын худалдааны сайд Австрали энэхүү шийдвэрийг гаргасан нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлсэн. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч "Австрали улс Хятадын компаниудад чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгож, улс төрөөс ангид байх хэрэгтэй" хэмээн мэдээлжээ.
Харин харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Huawei “Манай компанийн зүгээс засгийн газартай холбогдсон ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. 5G-г хориглож байгаа нь цэвэр улс төртэй холбоотой үйлдэл” гэж албан ёснй хуудсаараа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters