Улсын нэгдүгээр төв эмнэлгийн барилгын арын ашиглагддаггүй талбайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнууд амарч, салхилахад зориулан тохижуулжээ.
Эмнэлгийн цонхоор харахад барилгын хог хаягдал ихтэй байсан талбайг “Баясах интернэшнл”, “Үндэсхэн ресурс” хоёр компани санаачлан тохижуулж, өнгөрсөн баасан гарагт эмнэлгийн захиргаанд хүлээлгэн өгсөн байна.
Хог хаягдал ихтэй, бохирдсон хөрсийг тэгшилж, хэдэн машин хогийг ачиж цэвэрлэн, шинэ хөрс суулгажээ. Тохижилтын ажилд тус эмнэлгийн Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 100 гаруй ажилтан илүү цагаар ажиллан талбайг тохижуулахад компанийнхантай хамтран ажилласнаар ая тухтай талбайг байгуулжээ.
Эко талбайд гадаа нарлахын хажуугаар дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Эдгээр компаниуд энэ талбайг илүү тохижуулахаар ажиллаж байгаа аж.