"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦИЙГ 8 ТЭРБУМ ТОНН БОЛГОН ШИНЭЧИЛЖЭЭ
Чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна.
"Эрдэнэс Таван толгой" хувьцаат компаний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг илтгэл тавилаа. Тэрээр тус компанийн нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэн батлуулснаар эхний байдлаар 6 тэрбум 340 сая тон болж өссөнийг мэдэгдлээ. Үүнийг Жорк стандартад шилжүүлэхэд тэрбум тонн болж өсөх юм байна. Үүнээс хойш Таван толгойн нөөцийг 7.3 тэрбум тонн биш 8 тэрбум тонн гэж ярих болж байна.
Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна гэж найдаж байгаагаа Б.Ганхуяг захирал онцдов. Учир нь тус компанийн нийт хувьцааны30 хувийг олон нийтэд нээлттэй арилжихаар болсон юм.
Нөөц өссөн нь хувьцаа эзэмшигчдийн хувьд ч мөн сайн мэдээ юм. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд: 715 үндсэн ажилтантай. Хүнд машин механизмын операторууд сайтар мэргэшсэн. Шууд болон шууд бусаар 7000 орчим ажлын байр бий болгосон.
Энэ сарын 16-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болоход нээлттэй хувьцаат компани болсноо зарлана.
Өнгөрсөн хугацаанд нийт 37 сая тонн нүүрс экспортолсон. 2011-2016 онд 266 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ онд 400 тэрбум төгрөг төлжээ. Хөгжлийн банк болон Чалкогийн зээлийг төлснөөр өр төлбөргүй компани боллоо.
Хувьцааны арилжаанд зохиулан 512 мянган иргэнийг компаний балансад бүртгэж аваад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ стандарт нэвтрүүлсэн. Олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл хийж байна.
Нөөцийг бүрэн тогтоохын тулд дахин хайгуул хийх шаардлагатай. Ингэснээр дээр дурдсан 8 тэрбум тонн нөөц өсөх боломжтой. Ажилчдын шөнийн нэмэгдлийг 3 дахин нэмснээр бусад уурхайнуудад жишиг боллоо.
Дундын дамжуулагчгүйгээр, эцсийн хэрэглэгчтэй шууд харилцах болсон. Энэ нь бас нэг давуу тал юм. Дэд бүтцийн хувьд урд хөршид ойрхон байрлал нь мөн давуу тал олгодог. Төмөр замаа барьвал экспортын гарц нэмэгдэнэ.
Хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгох бэлтэлийг базааж байна. Таван дэд ажлын хэсэг байгуулан цаг наргүй ажилаж байна. 15 тэрбум ширхэг хувьцааны 55 хувь нь төрийн мэдэлд үлдэнэ. Техникийн, санхүүгийн, үнэлгээний, аудитын, дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргах гэх мэт ажлын хөсгүүд байгуулсан.
Энэ сарын 16-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно. Энэ хурлаар нээлттэй хувьцаат компани болсноо зарлах юм. Үүний дараа андеррайтер компаниа сонгох ёстой. Энэ дарааллаар хувьцаагаа санал болгох ажил үргэлжилнэ. Бэлтгэл ажил нийт 8 үе шаттай. Одоо дөрөв дэх үе шатандаа ирээд байна.
Гашуун Сухайтын авто замыг хос болгосноор олборлох нүүрсний хэмжаээ 25 сая тоннд хүрнэ гэсэн юм.